охор
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Цаг хугацаа өнө удаан биш
- 2.Хэмжээ бага
- 3.шилжсэн утгаӨнгөц бодож сэтгэх байдал
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | охор |
|---|---|
| Харьяалахын тийн | охрын |
| Заахын тийн | охрыг |
| Өгөх орших тийн | охорд |
| Гарахын тийн | охроос |
| Үйлдэхийн тийн | охроор |
| Хамтрахын тийн | охортой |
| Чиглэхийн тийн | охор луу |
| Олон тоо | охрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
иш охор — иш нь богино
охор дээл — хормой богино, оодон дээл
охор дээс — богино дээс
охор харавч — хуягийн нарийн тушам ханцуй
охор яс/охор сүүл — нурууны шувтарга үзүүрийн жижигхэн яснууд
охор хүч — хуучир. - өдрөөр хөлслөх зарц
өвлийн өдөр охор — өвлийн өдөр богинохон
охор наслах — богино наслах
охор уур — түргэн уурлах хэдий ч уур нь дорхноо гардаг байдал
охор нүүдэл — нүүдлийн цаг хугацаа, зай төдий л хол бус, ойр байгаа нь
охор өгүүлэл — өгүүллийн хэмжээ бага
охор илтгэл — илтгэлийн хэмжээ бага
охор бодол — алс холыг бус өнөө маргаашаа бодсон нь
охор санаа — мөчидхөн бодол санаа
охор явдал — тухайн хэрэг явдал нь удаан үргэлжлэх боломжгүй байдал
Хэлц үг
Ахар дээс уяа хүрдэггүй
Охор сэтгэл хол явдаггүй
Ахар дээс уяа хүрэхгүй
Охор бодол хол тусахгүй
Ойр харцтай
Охор бодолтой
Олны нүд од
Охор хуруу жад
Орой дээрээ отготой
Охор сүүлдээ олбогтой
Зүйр цэцэн үг
Олны нүд од
Охор хуруу жад
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.