очир
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.шашин. Хоёр тал нь тав юмуу есөн шовгор үзүүртэй, дундуураа нарийн, нэг зүйл хөгжмийн зэмсэг; лам нар ном уншихдаа хонхтой зэрэгцүүлэн хэрэглэдэг, буддын шашинтны бат бэхийн бэлгэ тэмдэг
- 2.Бат бэхийн бэлгэ тэмдэг
- 3.шилжсэн утгаОчирын орой шиг дүрс хэлбэртэй хээ угалз.
- 1.хуучирсанЖинс, алтыг товч, цэцэг үйлдэн түшмэлийн зэргийг үзэн улаан хөх эрдэнийн чулуу, цагаан усан болрыг бөлзөглөж ёст малгай, бүрхний тагт хадахыг нь очир гэнэ
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | очир |
|---|---|
| Харьяалахын тийн | очрын |
| Заахын тийн | очрыг |
| Өгөх орших тийн | очирт |
| Гарахын тийн | очроос |
| Үйлдэхийн тийн | очроор |
| Хамтрахын тийн | очиртой |
| Чиглэхийн тийн | очир луу |
| Олон тоо | очрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
очир тамга — адил талт хоёр жишүү дөрвөлжний дунд бяцхан дугуй гархи бүхий малын тамга
элдэв очир — давхар зөрүүлгэтэй очир, дэлбээгээ хумьсан лянхуа мэт агаад дөрвөн дэлбээ нь дөрвөн тив, дөрвөн зүгийн бэлгэдэл
очир алмаас — эрдэнэ. - маш хатуу нэг зүйл эрдэнийн чулуу, өнгө янз бүр, гоёл чимэглэл, чулуулаг өрөмдөхөд хэрэглэнэ)
малгайн очир — малгайн жинс
очрын тосгуур — хас, мана зэргээр үйлдсэн жинс тогтоох суурь
очир залаа — малгайн оройн чимэг
эрдэнийн очир одон — Богд хаант улсын анхны одон
Хэлц үг
очир гүйлгэх — алдсан гээсэн зүйлийг мэргэлэх шашны зан үйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.