сааль
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Сүү, цагаан идээний ерөнхий нэр
- 2.Саадаг мал
- 1.Хулгавч нумтай адил оньс торгож, шижим уяад гөрөөсний явах замд тавих агнуурын зэвсэг, урхи
- 1.хуучир. Хуримын өмнө хүргэний талаас хүүхний талд өгдөг мал;
- 2.Хуримын бэлэг, сүй.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сааль |
|---|---|
| Харьяалахын тийн | саалин |
| Заахын тийн | саалиг |
| Өгөх орших тийн | саальд |
| Гарахын тийн | саалиас |
| Үйлдэхийн тийн | саалиар |
| Хамтрахын тийн | саальтай |
| Чиглэхийн тийн | сааль руу |
| Олон тоо | саальд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сааль авах — сүүгээ боловсруулан, цагаан идээ бэлтгэх
сааль саах — үнээ, малаа саах
сааль дэлгэрэх — мал сүү орж цагаан идээ элбэг болох
саалийн үнэр ханхлах — сүү, цагаан идээний үнэр үнэртэх
оройн саалинд гарах — малаа оройн цагаар саах
сааль хураах — үхэр, мал саан цагаан идээ базааж авах
саалийн хувин — мал саахад хэрэглэдэг сав
саалийн цаг — а.мал саах үе; б.мал сүү орж, идээ цагаа элбэгших зун цаг
саалийн архи — айраг, таргаар нэрж гаргасан архи, шимийн архи
саалийн аварга — их сүү сааж түрүүлсэн хүн
сааль олонтой — саах мал ихтэй
саалийн мал — сааж сүүг нь авдаг эх мал
саалийн үнээ — а.саадаг үнээ; б.шилж. төсөвт ихээхэн хэмжээний ашиг орлого оруулдаг улсын байгууллага, аж ахуйн нэгж зэрэг
саалийн гүү — а.унагатай гүү; б.саамыг нь авдаг гүү
сааль бэхлэх — сааль зүүх, тавих
сааль зүүх — сааль тавих
сааль тавих — амьтныг агнах нэгэн зүйл хэрэгсэл тавих
сааль эргэх — саалинд ан орсон эсэхийг шалгах
Хэлц үг
Сааль сүү зуны идээний дээж
Сархад дарс найрын ширээний дээж
Сав нь их бол
Сааль нь арвин
Савыг нь соливч
Сааль нь хэвээрээ
Сайжран дээшлэхийг залуугаас эрдэм сур
Сааль олохыг хүсэгчид эртнээс үнээ тэжээ
Сайн явъя гэвэл эрдэм сур
Сааль идье гэвэл үнээ тэжээ
Санаа сайтны морь цагаан
Сааль сайтны хот цагаан
Зүйр цэцэн үг
Саалиа зэхэхээр саваа зэх
Хоршоо үг
сааль идээ — цагаан идээ
сааль сүү — сүү, цагаан идээ
сааль саам — гүү болон бусад малын сүү
сааль шим — сүү, сааль
сааль занга — ан амьтны явах зам дээр тавьсан агнуурын хэрэгсэл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.