саарь
Тайлбар
- 1.Адуу зэрэг амьтны зоо, хондлойн арьс
- 2.Адуу зэрэг амьтны хондлой, зооны арьсыг боловсруулан гаргаж авсан зүйл
- 3.Адууны цулгай арьс
- 4.Бог малын боловсруулсан өнгөт арьс
- 1.Хүний биеийн арьс хуурайшсанаас тогтсон барсгар, ширүүн хаг
Нийлмэл үг
саарь толбот морь — хондлой дээрээ толботой морь
саарин гутал — адуу малын зооны арьсыг боловсруулан хийсэн гутал
хар саарь — бог малын арьсыг боловсруулан хар өнгөтэй болгосон нь
хүж саарь — элдсэн хатуу арьс
гарын саарь — гарын арьс хуурайшиж, ширүүн хаг тогтсон нь
сааринд баригдах — саарь идэх
саарь идэх — арьс хуурайшин, арзайж барсайх
саарь тогтох — арьс хуурайшин хаг бий болох
Хэлц үг
Саарь хөлтөн
Даарь гартан
Сармай дээлтэй
Саарь гартай
Хоршоо үг
шир саарь — адуу малын арьс, шир
саарь сарьс — бог малын боловсруулсан арьс, түүгээр хийсэн нимгэн илгэ
саарь сармай — элэгдэж муудсан юмны дээр тогтож дагтаршсан зүйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.