Үндсэн хэсэг рүү шилжих

савх

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠰᠠᠪᠬ᠎ᠠ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Яс, хулс, мод, төмөр зэргээр хийсэн хоол хавчиж идэхэд зориулсан хос нарийн хэрэгсэл
  2. 2.
    Байшингийн тааз, ханыг шавардахдаа хаддаг нарийн цуудас мод; савх хадах (хананд шавар тогтоох зорилгоор нарийн цуудас мод хадах
  3. 3.
    Ховил гаргасан хоёр банзны хооронд чагтлан бэхлэх нарийн мод
  4. 4.
    Хувцас зэрэгт оёсон нарийхан хээ
IIнэр үг
  1. 1.
    Зуузайг жолоотой эсвэл цулбуурыг ногтны толгойтой холбосон давхар сур
нэр үг
  1. 1.
    хос хоёр ширхэгтэй нарийхан хэлбэртэй хоол идэхдээ хэрэглэдэг дорнын гал тогооны хэрэгсэл

Англи утга

  • нэр үгcane, stick; chopstick

Тийн ялгал

Нэрлэхийн тийнсавх
Харьяалахын тийнсавхны
Заахын тийнсавхыг
Өгөх орших тийнсавхад
Гарахын тийнсавхнаас
Үйлдэхийн тийнсавхаар
Хамтрахын тийнсавхтай
Чиглэхийн тийнсавх руу
Олон тоосавхнууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • ясан савх — ясаар хийсэн хоол идэх хэрэглэл

  • төмөр савх — төмрөөр хийсэн савх

  • савхны гэр — савх агуулж хадгалах сав

  • савхны толгой — савхны дээд талд мөнгө төмрөөр бөгж тавьсан нь

  • савхны хоног — хутганы хуй дахь савх дүрэх зориулалтын хэсэг

  • савх барих — урт нарийхан хос зүйлийг зэрэгцүүлэн барих

  • савх хийх — хулс, мод, төмөр зэргээр хоолоо хавчин авч идэхэд зориулан хос урт нарийхан зүйл хийх

  • савхаар идэх — нарийн урт хос зүйлээр хоолоо хавчин барьж идэх

  • савх мод — бага ангийн сурагчдыг тоо бодож сурахад зориулсан нарийн жижиг мод, хичээлийн хэрэглэл

  • савх шиг хуруу — нарийнхан, урт хуруу

  • савхан ташил — хөгжим. - ясан савх амандаа зуугаад няслан хөг аялгуу гаргах монгол ардын хөгжмийн урлагийн нэгэн төрөл зүйл

  • савхан өвс — урга. - нэгэн зүйл бамбай өвс

  • савх төмөр — тэнхлэгийг элэгдлээс хамгаалахаар модон тэргэний тэнхлэгт шигтгэн суулгасан нарийн төмөр

  • савх шаах — ховилтой банзны хооронд нарийн мод чагтлан хийх

  • туурганд савх хадах — туургыг савх модоор дарж хадах

  • савхан хилэн — тууш хээтэй хилэн

  • савхан хээ — нарийн урт хээ

  • савхан даравч — төгөлдөр хуурын даруул

  • хазаарын савх — хазаарын жолоог зуузайд холбох сур

Үгийн гарал

Derived from Manchu ᠰᠠᠪᡴᠠ (sabka).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.