сагах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Шингэн зүйл исэж гутсанаас хөөрч сагсайх, савнаасаа хальж асгарах
- 2.шилжсэн утгаИдэж уусан зүйл огшин буцаж гарах гэж буй мэт болох
- 3.шилжсэн утгаСэтгэл хөөрч сагсуурах
- 4.шилжсэн утгаЗан ааш эвдрэх, давлиун зан гаргах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | сагах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | сагна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | сагалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | сагав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | сагажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | сагсан |
| Хэвшсэн нэр (-даг) | сагадаг |
| Холбох нөхцөл (-ж) | сагаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | сагаад |
| Болзох нөхцөл (-вал) | сагавал |
| Хүсэх (-маар) | сагамаар |
| Захирах (-аарай) | сагаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | сагахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тараг сагах — тараг исэж савнаасаа халих
гурил сагах — гурил ихэд исэж хөөх
хөөс сагах — хөөс асгарах
хужир сагах — а.хужир бурзайн ургах; б.хужиртай усны ширгэх, нойтон юм хатах үед хужир гарч ирэх; в.юманд хужир наалдах
исэж сагах — а.тараг зэргийн исэж сагсайх; б.шилж. ямар нэгэн зүйл ихэд хуралдан бөөгнөрөх
уусан айраг сагах — айраг их ууснаас амаар буцаж гарах шахах
дотор сагах — а.сэтгэл хөөрч догдлох; б.яарч адган бачимдах
архиндаа сагах — архи ууснаас сэтгэл хөөрч агсамнах
хоолонд сагах — элбэг хангалуун байснаас зан ааш эвдрэх
амьдралд сагах — жаргалдаа ташуурах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.