сайтар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нягт нямбай, гүйцэд, машид
- 1.сайтар хүрсэн тоо. (гучин зургаан оронтой тоо), их сайтар хүргэсэн тоо
- 1.сайтар гарах шашин.хуучир. (тойн хувраг болох).
Нийлмэл үг
асуудлыг сайтар судлах — асуудлыг тал бүрээс нь судлан шинжих
сайтар оносон санаа — мэргэн санаа
сайтар бодох — ухан бодох
сайтар мэдэх — гүн гүнзгий ухаж ойлгох
сайтар сэргийлэх — тухайн хэрэг явдлыг гаргахгүй байх тал дээр ихэд анхаарах
сайтар харах — ихэд нягталж харах
сайтар үзэх — ихэд нягтлан шалгах
сайтар ачлах — ачыг хариулах
сайтар басгагч — хуучир. - хүж
сайтар бясалгах — хуучир. - бясалгал их үйлдэх
сайтар оршуулах — хуучир. - а.адислах; б.ариусгах
Хэлц үг
Бие махбодыг доройтуулдаг
Бэхэлсэн үгийг залруулдаг
Сархдад бүү шамдгайл
Сайтар тэвчвэл зохистой
Санамсаргүй явбал сайн хүн ч осолдоно
Сайтар хичээж явбал саар гэм ч арилна
Санасан бүгдийг дэмий битгий ярь
Сайтар оносон санааг нөхөрт битгий булаагд
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.