сайшаал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Сайшаах байдал, хийж бүтээсэн зүйлийг нь урамшуулах, хөхүүлэн үнэлэх хэлбэр
- 2.таатай үзэл бодлоо илэрхийлэх зурвас
- 3.ямар нэгэн сайн хүн болон сайн зүйлд дуртай байх мэдрэмж
- 4.урамшууллын мэдрэмж
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сайшаал |
|---|---|
| Харьяалахын тийн | сайшаалын |
| Заахын тийн | сайшаалыг |
| Өгөх орших тийн | сайшаалд |
| Гарахын тийн | сайшаалаас |
| Үйлдэхийн тийн | сайшаалаар |
| Хамтрахын тийн | сайшаалтай |
| Чиглэхийн тийн | сайшаал луу |
| Олон тоо | сайшаалууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сайшаалын бичиг — хуучир. - сайшаалын үнэмлэх
сайшаалын үнэмлэх — хуучир. - гавьяа зүтгэл, амжилтыг нь үнэлж олгох урамшууллын бичиг
сайшаал сонсох — урамшуулсан үг дуулах
сайшаал хүлээх — урамшуулал хүртэх
Хоршоо үг
сайшаал магтаал — сайшаан магтах үг
сайшаал урамшил — амжилт бүтээлийг нь үнэлэн олгох шагнал, хөхүүлэл
сaйшаал хөхүүлэл — сайшаан магтаж урамшуулах явдал
сайшаал шагнал — хийж бүтээсэн ажил хөдөлмөрийг нь үнэлж олгосон урам-шууллын зүйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.