самрах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Шингэн зүйлийг шанага зэргээр утган авч дээрээс нь бага багаар цувуулан дахин дахин буцааж асгах
- 1.Адуу урд хөлөө дээш өргөн, хамж цавчлах
- 1.Ус цацлан сэлэх
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | самрах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | — |
| Өнгөрсөн цаг (-лаа) | — |
| Өнгөрсөн цаг (-в) | самрав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | — |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | — |
| Урьдчилах нөхцөл (-аад) | самраад |
| Болзох нөхцөл (-вал) | — |
| Хүсэх (-маар) | — |
| Захирах (-аарай) | самраарай |
| Үгүйсгэх (-хгүй) | самрахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цай самрах — буцалж байгаа цайгаа дахин дахин утган авч буцааж гоожуулах
самарсан сүү — хөөрсөн сүүгээ утган авч дээрээс нь бага багаар цувуулан гоожуулж хөөс тогтоох
азарга хөлөөрөө самрах — азарга хөлөө дээш өргөн хамж цавчлах
усанд самрах — хүн, нохой зэрэг амьтад урд хоёр мөчөөрөө ус цацлан сэлэх
самран сэлэх — хоёр гараараа ус цацлан сэлэх
Хэлц үг
голомтыг нь самрах — а.бусниулан түйвээх; б.айл гэрийн үр удмыг таслах
Зүйр цэцэн үг
Самарсан цай амттай
Хямарсан сэтгэл сэвтэй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.