Үндсэн хэсэг рүү шилжих

санал

нэр үгүйл үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠰᠠᠨᠠᠯ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Бодон санаж буй зүйл, хүсэл, эрмэлзэл
  2. 2.
    Олон нийтийн байгууллага, төрийн төлөөллийг сонгоход өөрийн бодлыг илэрхийлэх эрх
  3. 3.
    Бусдад илэрхийлсэн санаа
  4. 4.
    сонгох, шилэх үйлдэл
  5. 5.
    санал болгосон ямар нэг юм /төслийн хэлбэрээр/
  6. 6.
    санал болгох аман үйлдэл

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгopinion; voice, vote; proposal, offer

Тийн ялгал

Нэрлэхийн тийнсанал
Харьяалахын тийнсаналын
Заахын тийнсаналыг
Өгөх орших тийнсаналд
Гарахын тийнсаналаас
Үйлдэхийн тийнсаналаар
Хамтрахын тийнсаналтай
Чиглэхийн тийнсанал луу
Олон тоосаналууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • оновчтой санал — тухайн асуудлыг шийдвэрлэхэд тус болохуйц санаа оноо

  • өрөөсгөл санал — аливаад хандахдаа зөвхөн нэг талыг нь илүүтэй анхааран баримталсан үзэл бодол

  • санал авах — юу хүсч байгааг нь анхаарч мэдэх, хүслийг нь сонсох

  • санал асуух — хүсэл бодлыг нь асууж сонсох

  • санал гаргах — бодол хүслээ хэлэх

  • санал өгөх — бодож санаснаа бусдад хэлэх, хүслээ илэрхийлэн гаргах

  • санал дэвшүүлэх — а.тухайн асуудлын талаарх үзэл бодлоо илэрхийлэх; б.шинэ санаа оноо гаргах

  • санал илэрхийлэх — ямар нэгэн асуудлын талаар бодож санаснаа хэлэх

  • санал зөрөх — үзэл бодол таарахгүй зөрчилдөх

  • санал зөрөлдөх — санал үл нийлэх

  • санал хуваагдах — асуудалд өөр өөрийн байр сууринаас хандаж үзэл бодол нийлэхгүй байх

  • санал оруулах — ямар нэг газарт бодлоо илэрхийлэх

  • санал нийлэх — бодол санаа нь таарч тохирох

  • санал нэгдэх — илэрхийлэн дэвшүүлж буй үзэл бодол нийлэх

  • санал нэгтэй — бусдын үзэл бодолтой адил

  • санал хэлэх — өөрийн бодлыг хэлэх

  • санал тавих — өөрийн үзэл бодлыг бусдад дуулгах, илэрхийлэх

  • санал солилцох — аливаа зүйлийн талаарх өөрсдийн үзэл бодол, туршлага зэргээ хэлэлцэн ярилцах

  • саналаар нь болгох — хүссэнээр нь хийлгэх

  • саналаараа ирэх — хүслээрээ ирэх

  • санал алдах — а.гомдох; б.нэр дэвшигч сонгогчидгүй болох

  • санал алдагдах — урам хугарах

  • санал шүүмжлэл өрнөх — тухайн асуудлын хүрээнд үзэл бодлоо хуваалцан ярилцах

  • саналын эрхэт — хуучир. - мэргэн ухаантан

  • саналын хуудас — санал бичсэн хуудас

  • олны санал — олон түмний үзэл бодол

  • санал хураалт — санал хураах явц

  • олонхын саналаар болох — тухайн асуудлыг шийдвэрлэхдээ олонхын саналыг баримтлан шийдэх

  • санал хураах — санал авах, санал цуглуулах

  • нууцаар санал хураах — саналыг бичгээр авах

  • санал боогдуулах — санал бодлыг нь хяхан хавчих

Хэлц үг

  • Санал үгүй үг хэлдэггүй

  • Саад үгүй үйл хийдэггүй

Хоршоо үг

  • санал асуулга — дэвшүүлэн тавьж буй асуудлын талаар олон нийт болон зохих албаны хүний үзэл бодлыг асууж хариу авах нь

  • санал бодол — санаж бодож буй зүйл

  • санал гомдол — ямар нэгэн асуудлын талаарх тухайн хүний хүсэл, гомдол

  • санал хүсэл — хувь хүний санаа бодол, эрмэлзэн мөрөөдөх сэтгэл

  • санал шүүмжлэл — тухайн асуудалд хандах үнэлэлт дүгнэлт, бодол санаа

Үгийн гарал

From the verb санах (sanax).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.