санваар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.шашинЛам, хуврагуудын дагаж мөрдөх ёстой сахилга, сахил
- 1.Муугаас зайлах сахилга.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | санваар |
|---|---|
| Харьяалахын тийн | санваарын |
| Заахын тийн | санваарыг |
| Өгөх орших тийн | санваарт |
| Гарахын тийн | санваараас |
| Үйлдэхийн тийн | санваараар |
| Хамтрахын тийн | санваартай |
| Чиглэхийн тийн | санваар луу |
| Олон тоо | санваарууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
санваар авах — шашны ёс жаягийг санаатай болон санамсаргүй зөрчих
санваар алдах — шашны цээр алдах, ёс дүрэм зөрчих
санваар сахих — буддын шашны сахилга батыг журамлан дагах
санваар хүртэх — сахил хүртэх
санваар сэргээх — алдсан сахилаа дахин авах
санваар цалгайрах — сахил умартах
санваар эвдэх — шашны дүрэм, журмыг зөрчих
санваараа эргүүлэх — сахил авах
Хоршоо үг
сахил санваар — буддын шашны дүрэм, журам
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.