сар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.од.орон. Дэлхийн бөмбөрцгийг тойрон эргэж нарны гэрлийг ойлгодог тэнгэрийн эрхэс; дэлхийн дагуул
- 2.хуучирсанМалгайн өмнө талд хаддаг хагас дугуй тэмдэг;
- 1.Бууны онь хараа.
- 1.Мал, адгуусны магнай дээрх хэсэгхэн цагаан үс, дугуйдуу толбо.
- 1.Даваа гараг.
- 1.Хугацааны нэгж; жилийг арван хоёр хуваасны нэгтэй тэнцэнэ; билгийн улирлын сар хорин есөөс гуч хоногтой, аргын улирлын сар гучаас гучин нэг хоногтой
- 1.амьтанӨнгө боровтор, элэг цайвар, шонхрын намын махчин шувуу
- 2.VIIсар сар чимээ. (зарим юмны шажигнах, шуугиант чимээ)
Англи утга
- нэр үгmoon (the Moon, the satellite of planet Earth); blaze (mark on a horse’s nose)
- нэр үгmonth
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сар |
|---|---|
| Харьяалахын тийн | сарныW |
| Заахын тийн | сарыгW |
| Өгөх орших тийн | сарандW |
| Гарахын тийн | сарнаасW |
| Үйлдэхийн тийн | сараарW |
| Хамтрахын тийн | сартайW |
| Чиглэхийн тийн | сар луу |
| Олон тоо | сарнуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сар гарах — сар үзэгдэх
сар мандах — сар гарах
сар жаргах — сар шингэх
сар шингэх — сар дэлхийн бөмбөрцгийн араар орох
сар барагдах — а.сар хуучрах; б.сар ихэд хорогдох
сар хиртэх — сар болон нарны дунд дэлхий ороход нарны гэрэл дэлхийд халхлагдаад саран дээр тусахгүй болох
сар хавислах — а.сар хүрээлэх; б.сар хавирган хэлбэртэй болох
сар хүрээлэх — сарны гэрэл мөсөн талст бүхий үүлсийг нэвтлэхэд гэрлийн хугарал үүсч, сарны эргэн тойронд бүдэг гэрэлтэй солонгон цагираг бий болох
сар шинэдэх — шинэ сар гарах
саран тохиох — одны байрлал сарны явах замд таарах
арван тавны сар — бүтэн тэргэл сар
алман сар — шинийн наймнаас урагш, мөн хорин гуравнаас хойших үеийн хэлтгий тахир сар
заримдаг сар — тал сар, хэлтгий сар
тэргэл сар — бүтэн дүгрэг сар
хавирган сар — нарийхан махир хэлбэртэй сар
хуучин сар — билгийн улирлын сүүлчийн хавирган сар
хэлтгий сар — хагас дугуй сар
саран бүрэг — саран бүрхий
саран бүрхий — сарны гэрэл бүдэг
сар саруул — сарны гэрэл сайн, гэгээтэй шөнө
сарны гэрэл — сарны туяа
сарны хүрээ — сарыг тойрон үүссэн солонгон гэрэл
сарны зурхай — сарны явдлыг баримталдаг цаглавар
сарны хөвгүүн — одны ёгт нэр
сарны чулуу — эрдэс. - калийн хээрийн жоншны нэгэн зүйл тунгалаг эрдэс
саран хайнаг — сарлагийн бух дагасан монгол үнээнээс гарсан төл
сарны боорцог — хуучир. - еэвэн
тал сар — хагас дугуй хэлбэр
саран тамга — хагас дугуй хэлбэртэй малын тамга
саран хөмсөг — нуман хөмсөг
саран сүх — тал дугуй хэлбэрийн иртэй жижиг сүх, алман сүх
сар бүр — сар болгон
сар тутам — сар бүр
сар гаруй — гуч хоногоос хэтрүү
сар шахам — гуч орчим хоног
сарын цалин — нэг сарын доторх ажлын цагаар олгох хөдөлмөрийн хөлс
сар хуучрах — сар эцэслэн дуусах дөхөх, хорьд өнгөрөх
сарын шинэд — сар бүрийн арван хүртлэх өдрүүд
сарын дунд — сарын арван тавны орчим өдрүүд
сарын хуучид — сар бүрийн хориноос хойших өдрүүд
- … болон өөр 31
Хэлц үг
сар нарны хооронд — өдрийн турш, өдөржин
сар нар болсон гэр — бүрээс дээвэр муутай гэр, оромж
сар алхах — жирэмсэн эмэгтэй хөнгөрөх хугацаанаасаа хэтрэх
үлий сахисан сар шиг — байнга отох, салахгүй дагах
↑арван сараа гүйцээх
↑ нар уу сар уу болох
↑ нар сар гэрэлтсэн
↑ нар сар хоёр шиг
↑ саваагүй нохой саранд хуцах
Нар будангирвал шөнө дунд бороошино
Сар будангирвал үдийн хойно бороошино
Нар мэт тунгалаг
Сар мэт саруул
Нар үгүйд
Сар ч гэрэлтүүлдэг
Нар хүрээлбэл салхи гарна
Сар хүрээлбэл цас орно
Нар хүрээлбэл зудардаг
Сар хүрээлбэл хүйтэрдэг
Нар хүрээлбэл надад сайн
Сар хүрээлбэл сайдад сайн
Нар хүрээлбэл үнэгэн харанхуйд бороотой
Сар хүрээлбэл үдийн голд салхитай
Нар хүрээлбэл цас ордог
Сар хүрээлбэл хүйтэн жаварладаг
Нар шимийн тус
Сар шөнийн тус
Од олон боловч сар мэт тунгалаг нь ховор
Сар тунгалаг боловч нар мэт гэгээн бус
Өдөр бүр өлзийтэй
Сар бүр сайнтай
Сав бялхвал асгана
Сар тэргэлшвэл хорогдоно
Савын ус бялхвал асгана
Сар тэргэл болбол хоргодно
Сайн хүн нөхөртэй
Сар наран тольтой
Сайхан ааштай ирвэл
Сар сар салхитай
Санаа осолдвол буруудахын тэмдэг
- … болон өөр 35
Зүйр цэцэн үг
Сар хүрээлвэл саадагтын баяр
Сарны гэрэлд чоно дургүй
Сайн ноёнд хулгайч дургүй
Сар наранд хүрэхгүй
Санаа заяанд хүрэхгүй
Сарын их бага сүүлдээ гардаг
Хоршоо үг
нар сар — а.тэнгэрийн эрхэс; б.шилж. хамгийн хайртай, дотны хүн
сар өдөр — тухайн өдөр болон сарын хугацаа
сар жил — олон сар
сар хоног — олон өдөр
Товчилсон үг
ОУУЗУХСНХ — Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоо
Үгийн гарал
From Proto-Mongolic *sara; compare Buryat һара (hara), Kalmyk сар (sar). Compare typologically Proto-Indo-European *mḗh₁n̥s (“moon, month”), whence Russian ме́сяц (mésjac), Latin mēnsis, English moon, month and many others.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.