саравч
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мал, гэр зэргийг цас бороо, шуурга зэргээс хамгаалах нөмөр бүхий нэг талдаа задгай, дээвэртэй хашаа
- 2.Байшингийн дээвэр доор туурганаас илүү гарсан хэсэг
- 3.Малгайн магнайны дээд этгээдэд урагш гарсан хэсэг
- 1.Салхи шорооноос нүд хамгаалах зориулалтын халхавчтай нүдний шил.
- 1.Үнэт болон өнгөт төмөрлөгөөр хийсэн эхнэр хүний шанхны даруулга, уртавтар хавчаар, хатгуур.
- 1.хуучирсанМанж эмэгтэйчүүдийн өмсдөг саравч бүхий малгай.
- 1.сүүдэрт суух, тухлах зориулалтаар барьсан намхан дээвэртэй байгууламж
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | саравч |
|---|---|
| Харьяалахын тийн | саравчийн |
| Заахын тийн | саравчийг |
| Өгөх орших тийн | саравчид |
| Гарахын тийн | саравчаас |
| Үйлдэхийн тийн | саравчаар |
| Хамтрахын тийн | саравчтай |
| Чиглэхийн тийн | саравч руу |
| Олон тоо | саравчууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
малын саравч — мал хаших дулаан хороо
өвсний саравч — өвс хурааж хадгалах хашаа
үүдний саравч — а.гэр, байшин зэргийн хаалганы дээр илүү гаргаж барьсан халхавч; б.үүдний пин
саравчны унь — дээвэр доогуур ташуувтар хөндлөн дамнуулж тавьсан нарийн урт мод
саравчны хангинуур — саравчны үүдэн тушаа өлгөсөн хонх зэрэг дуу гаргах зүйл
саравчны хөвөө — саравчны мөг
хадны саравч — өнгийсөн хад
саравчин бүрх — өргөн хүрээтэй, зуны сүрлэн малгай
Хоршоо үг
пүнз саравч — төл малыг хүйтнээс хамгаалах битүү хашаа
дал саравч — малын саравчтай хашаа
хашаа саравч — тойруулан барьсан хүрээ болон цас бороо, хүйтнээс хамгаалах нөмөр бүхий нэг тал нь задгай, дээвэртэй хороо
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.