сармай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үсгүй, тачир үстэй арьс
- 2.шилжсэн утгаҮс муутай, халцгай, нимгэн шалчгар
- 3.Монгол үндэсний сур харвааны нэхий бай.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сармай |
|---|---|
| Харьяалахын тийн | сармайн |
| Заахын тийн | сармайг |
| Өгөх орших тийн | сармайд |
| Гарахын тийн | сармайгаас |
| Үйлдэхийн тийн | сармайгаар |
| Хамтрахын тийн | сармайтай |
| Чиглэхийн тийн | сармай руу |
| Олон тоо | сармайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сармай дээл — тачир үстэй, хөрс муутай арьсаар хийсэн дээл
сармай болсон дотор — хариугүй муу дотор
Хэлц үг
Дэнжийн чулууг дэржигнэтэл
Дээлийн хаваасыг ханзартал
Сайрын чулууг шаржигнатал
Сармай дээл урагдтал
Саравчит хүн сохор
Сармай дээл хүйтэн
Сармай дээлтэй
Саарь гартай
Хоршоо үг
саарь сармай — элэгдэж муудсан юмны дээр тогтож дагтаршсан зүйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.