сахилга
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүмүүсийн ажиллах, суралцах, үйлчлэх зэрэг аливаа үйлд дагаж журамлавал зохих дүрэм горим
- 2.Хэсэг бүлгийн дагаж баримтлах дүрэм журмыг зөрчсөн хүний торгуул шийтгэлийг хүлээлгэн сэнхрүүлэх газар; сахилгад суух (дүрэм зөрчсөн цэргийн хүмүүсийг хэсэг хугацаагаар цагдан хорих).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сахилга |
|---|---|
| Харьяалахын тийн | сахилган |
| Заахын тийн | сахилгаг |
| Өгөх орших тийн | сахилгад |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | сахилгатай |
| Чиглэхийн тийн | сахилга руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ажлын сахилга — ажлын хариуцлага
сургуулийн сахилга бат — сургуулийн орчинд дагаж мөрдвөл зохих дүрэм горим
сахилга алдах — дагаж журамлавал зохих дүрэм горимоо зөрчих
сахилга зөрчих — сахилга алдах
сахилга сулрах — дагаж мөрдвөл зохих дүрэм журмаа чандлан сахихгүй байх
Хоршоо үг
сахилга бат — дүрэм журмыг чанд дагаж мөрдөх хүмүүжил
сахилга журам — дагаж мөрдвөл зохих дүрэм, ёс дэг
Товчилсон үг
ДЖСХБЗ — Дэг Журам, Сахилга, Хариуцлагыг Бэхжүүлэх Зөвлөл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.