согтуу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Согттол ууж ухаан балайрсан байдал
- 1.согтуу өвс урга. (далбагар навчтай эхүүн үнэр бүхий том цэцэгтэй өвсөрхөг хорт ургамал).
Англи утга
- тэмдэг нэрdrunk (intoxicated from drinking alcohol)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | согтуу |
|---|---|
| Харьяалахын тийн | согтуугийн |
| Заахын тийн | согтууг |
| Өгөх орших тийн | согтууд |
| Гарахын тийн | согтуугаас |
| Үйлдэхийн тийн | согтуугаар |
| Хамтрахын тийн | согтуутай |
| Чиглэхийн тийн | согтуу руу |
| Олон тоо | согтуугууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
согтуугийн үг — архинд халамцаж хэлсэн хүний үг
шал согтуу — архи сархдыг хэтрүүлэн хэрэглэсэн нь
согтуу гарах — архи нь гарч ухаан саруул болох
агсам согтуу тавих — архи дарсанд хөлчүүрч агсамнах
Хэлц үг
согтуу толгой — архичин хүн
Согтуу согтуугаа харахлаар сулхан дуутай
Сохорт хаана байсан ч гэрэл бий
Согтуу хүн бардам омогтой
Согтуугаа гарахлаар сулхан дуутай
Согтуу хүн галзуутай адил
Сохор хүн дүлийтэй адил
Согтуу хүн овлооч
Сохор хүн шинжээч
Согтуу хүн сохор ухаантай
Солио хүн хоосон үгтэй
Агсуу хүн мухар ухаантай
Согтуу хүн үйл эвддэг
Сохор үхэр хороо эвддэг
Согтуу хүнд архи бүү үзүүл
Сохор хүнд худаг бүү таниул
Согтуу хүнд сохор морь
Согтуу хүнд цаг мөчгүй
Сохор хүнд шөнө өдөргүй
Согтуу хүнд газар бүү заа
Галзуу хүнд мэс бүү бариул
Согтуу хүний үг
Унтсан хүний унгас
Согтуу хүний үгээр
Сонор хүний дүрээр явах
Согтуу хүнийг архи дагана
Сохор хүнийг таяг дагана
Мухар үхэр муу санаатай
Согтуу ч бол ухаантай
Сохор ч бол намбатай
Сохор баян
Согтуу ноён
Сохор морь замдаа бүдрэх
Согтуу хүн насандаа бүдрэх
Сохор номинг аль өргөөндөө байгаа гэж ниргэх вэ
Согтуу хүнийг хаана сажилж яваа гэж эрэх вэ
Сохор номин шороо босгоно
Согтуу хүн цуугиан босгоно
Сохор нохой улиач
Согтуу хүн дуулаач
- … болон өөр 13
Зүйр цэцэн үг
Согтуу хүн сохор ухаантай
Согтуу хүнд архи бүү үзүүл
Сохор үхэрт худаг бүү таниул
Согтуу хүн бодсоноо
Сохор хүн сонссоноо
Хоршоо үг
агсам согтуу — архи дарс ууж, элдэв зан авир гаргах нь
согтуу хөлчүү — архи дарс хэрэглэн мансуурсан байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.