солио
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Харилцан сольж арилжих явдал
- 2.Хутгалдах, нийлэлдэх явдал
- 1.өвчинӨөрийн хийж байгаа үйлдлээ ухамсарлан ойлгож чадахгүй болох мэдрэлийн өвчин
- 2.өвчиншилжсэн утгаОнгирч сагсууран дэмий ярьж чалчих зан
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | солио |
|---|---|
| Харьяалахын тийн | солионы |
| Заахын тийн | солиог |
| Өгөх орших тийн | солиод |
| Гарахын тийн | солионоос |
| Үйлдэхийн тийн | солиогоор |
| Хамтрахын тийн | солиотой |
| Чиглэхийн тийн | солио руу |
| Олон тоо | солионууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
мэндийн солио — мэндээ мэдэлцэх үг яриа
солио хийх — харилцан сольж арилжих
солиог нь гаргах — солигдсоныг засах
солио ураг — хоёр айл охидоо харилцан бэр болгон авсан ураг, андлай худ
солио орох — а.өөрийн хийж байгаа үйлдлээ ухамсарлан ойлгож чадахгүй болох сэтгэцийн өвчин тусаж эхлэх; б.юу хийж буйгаа мэдэхгүй мэт аашлах
солио нь хөдлөх — а.солио өвчин нь илрэх; б.шилж. учиргүй хөөрч сагсуурах, ёргих
солио тусах — солио өвчинтэй болох
Хэлц үг
Согтуу хүн сохор ухаантай
Солио хүн хоосон үгтэй
Солонго татвал бороо арилдаг
Солио ихэдвэл галзуу болдог
Хоршоо үг
арилжаа солио — эд зүйлийг харилцан сольж худалдаалах ажиллагаа
солио наймаа — арилжаа наймаа
солио холио — юмсыг өөр хооронд сольж холих явдал
солио галзуу — а.сэтгэцийн элдэв өвчин эмгэг; б.шилж. эрээ цээргүй ааш авир
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.