солир
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Сөнөсөн эрхсээс тасран гараг хоорондын зайд асар хурдан явж агаарт сарних эсвэл газарт унадаг төмөр чулуулгийн цул
- 2.Суунаг од.
- 1.Нэг нүднийх нь харц сөлөр; солир хүүхэн (сөлөр хүүхэн), сохор явахаар солир явсан дээр зүйр. (ямар нэгэн зүйл огт байхгүй байснаас чанаргүй, муу ч гэсэн ортой байх хэрэгтэй
- 2.Зарим юмны далий солиу байдал, солжир; солир эвэртэй үхэр (солжир эвэртэй үхэр).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | солир |
|---|---|
| Харьяалахын тийн | солирын |
| Заахын тийн | солирыг |
| Өгөх орших тийн | солирт |
| Гарахын тийн | солироос |
| Үйлдэхийн тийн | солироор |
| Хамтрахын тийн | солиртой |
| Чиглэхийн тийн | солир луу |
| Олон тоо | солирууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
солир унах — сөнөсөн эрхэс бутран газарт ойчих
Хэлц үг
Согтоно гэдэг солиорохын дүү
Солир гэдэг сохрохын дүү
Сохор явахаар
Солир явсан нь дээр
Зүйр цэцэн үг
Сохор явахаар солир явсан дээр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.