сонирхол
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Сонирхох дур сэтгэл, хүсэл, анхаарал
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгhobby
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сонирхол |
|---|---|
| Харьяалахын тийн | сонирхлынW |
| Заахын тийн | сонирхлыгW |
| Өгөх орших тийн | сонирхолдW |
| Гарахын тийн | сонирхлоосW |
| Үйлдэхийн тийн | сонирхлоорW |
| Хамтрахын тийн | сонирхолтойW |
| Чиглэхийн тийн | сонирхол луу |
| Олон тоо | сонирхлуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эдийн сонирхол — эд хөрөнгөтэй болох гэсэн хүсэл шунал
албан тушаалын сонирхол — албан тушаал ахиж дэвших санаа
сонирхол буурах — ямар нэгэн зүйлд анхаарал нь татагдахаа болих
сонирхол татах — сонин санагдаж, шохоорхлыг нь төрүүлэх
сонирхол төрөх — ямар нэгэн зүйлийг шохоорхон учир начрыг нь мэдэх хүсэл бий болох
сонирхол төрүүлэх — гайхал төрүүлэх
Хоршоо үг
сонирхол авьяас — аливаад дурлан судлах сэтгэл, түүнийгээ гүйцэтгэх чадвар
ашиг сонирхол — хүсэл зорилго, эрх ашиг
дур сонирхол — дур шохоорхол
хүсэл сонирхол — аливааг шохоорхох сэтгэл
Үгийн гарал
сонирхох (sonirxox, “to interest oneself, to be curious”) + -л (-l).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.