сонсох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дуу чимээ, хөг аялгууг чихнээ сэрж мэдрэх, чагнах
- 2.шилжсэн утгаМэдэх, сураг ажиг дуулах; бусдаас сонсох (бусдаас мэдэх), дам сонсох (дам сураг дуулах), хариу сонсох (хариу дуулах), сонин сонсох (шинэ сураг ажиг дуулах), сонссон мэргэнээс үзсэн тэнэг дээр цэцэн
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto hear
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | сонсох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | сонсоно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | сонслоо |
| Өнгөрсөн цаг (-в) | сонсов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | сонсжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | сонссон |
| Хэвшсэн нэр (-даг) | сонсдог |
| Холбох нөхцөл (-ж) | сонсож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | сонсоод |
| Болзох нөхцөл (-вал) | сонсвол |
| Хүсэх (-маар) | сонсмоор |
| Захирах (-аарай) | сонсоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | сонсохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
үг сонсох — а.сонорын эрхтнээр бусдын хэлснийг сэрж мэдрэх; б.шилж. бусдын муушаал, гоочлол, зэмлэлийг хүртэх; в.шилж. сураг, сонин дуулах
сэм сонсох — бусдын яриаг сэм чагнах
чих тавин сонсох — анхаарлаа төвлөрүүлэн сэм чагнах
анхаарч сонсох — ихэд анхааралтай чагнах
сонсоод хөгжимдөх — бусдын тоглосон хөгжмийн аяыг тогтоож аваад дууриан тоглох
сонсож бичих — уншсаныг нь цээжээр бичих
Хэлц үг
Сонсох чих
Үзэх нүд
Зүйр цэцэн үг
Үзэх нүд
Сонсох чих болох
Сонссон мэргэнээс үзсэн тэнэг дээр
Сонсож үзсэн нь цөөн бол сонирхож гайхах нь арвин
Үгийн гарал
From Proto-Mongolic *sonas-, compare Buryat соносохо (sonosoxo), Kalmyk сонсх (sonsx), Dongxiang sonosu.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.