сохор
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.(харалган болоод хөл муутай байдал, тахир дутуу), сохор хорхой амьт. (том хар хорхой), сохор номин амьт
- 2.Харанхуй, гүн; сохор өнгө (харанхуй, гүн өнгө
- 3.Үнэ цэнэгүй
- 4.Нүх сүвгүй, идээгүй, цөмгүй
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрblind
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сохор |
|---|---|
| Харьяалахын тийн | сохрын |
| Заахын тийн | сохрыг |
| Өгөх орших тийн | сохорт |
| Гарахын тийн | сохроос |
| Үйлдэхийн тийн | сохроор |
| Хамтрахын тийн | сохортой |
| Чиглэхийн тийн | сохор луу |
| Олон тоо | сохрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сохор зоос — а.хуучир. дундаа гурвалжин нүхтэй, үсэггүй гуулин зоос; б.шилж. хамгийн бага өртөгтэй мөнгө
сохор зоосны үнэгүй — хэрэгцээгүй, үнэ цэнэгүй зүйл
сохор самар — цөмгүй, цөм нь ширгэсэн самар
сохор нүх — мухар нүх
сохор сум — гал нь үхсэн сум
сохор худаг — ус нь ширгэсэн хуурай худаг
Хэлц үг
сохор харын өртөөнд очих — унтах
сохор аз — гэнэтийн завшаан, санамсаргүй тохиох аз
сохор муурт үхсэн хулгана — санаандгүй байтал тааралдсан ашигтай тохиолдол
Улаатай нь шарх эдгэрэхийн зэрэг улс даяар чөлөөлөгдөж, сохор муурт үхсэн хулгана гэгчээр олзын ачаар олон медаль зүүсэн Улаатай гуай орон нутгийн ажилд нээрээн нэр хүндтэй бууж ирлээ (Бадав, Харих гэрэл).
сохор зоосыг хагасалж зурах — хэтэрхий нарийлах, хашиг харамч загнахыг хошигносон хэллэг
Үйтэн хуар өмсөөд хүйтэн хоол идэж амьдардаг хүн сохор зоосыг хагасалж зурах нь дамжиггүй шүү дээ.
↑ чээж сохор
↑ янагийн нүд сохор
Муу хүн магтаалд дуртай
Сохор үхэр усанд дуртай
Муу хүнд айл бүү таниул
Сохор үхэрт худаг бүү таниул
Мухар бух ачаанд
Сохор элээ шуугианд
Согтуу хүн галзуутай адил
Сохор хүн дүлийтэй адил
Согтуу хүн овлооч
Сохор хүн шинжээч
Согтуу хүн үйл эвддэг
Сохор үхэр хороо эвддэг
Согтуу хүнд архи бүү үзүүл
Сохор хүнд худаг бүү таниул
Согтуу хүнд цаг мөчгүй
Сохор хүнд шөнө өдөргүй
Согтуу хүнийг архи дагана
Сохор хүнийг таяг дагана
Сохор хүнд толь хэрэггүй
Согтуу ч бол ухаантай
Сохор ч бол намбатай
Сод нь соддоо янаг
Сохор хоёр нэгэндээ түшиг
Солгой хүн хуур барьдаггүй
Сохор хүн бөх болдоггүй
Сонгосон охин
Сохор өвгөнд очно
Сохор өдрөөр дэн барьж тосоо барна
Соргог үхэрт утаа бүү үзүүл
Сохор хүнд үүд бүү таниул
Сохор байгаад үзэх дуртай
Дүлий байгаад сонсох дуртай
Сохор баян
Согтуу ноён
- … болон өөр 67
Зүйр цэцэн үг
Сохрын газар нүдээ ань
Доголонгийн газар хөлөө өргө
Сохор байгаад үзэх дуртай
Дүлий байгаад сонсох дуртай
Сохор шувуу шуугианд
Муу хүн үймээнд
Янагийн нүд сохор
Сохор үхэр ус уугаад онгоцондоо баах
Сохор муурт үхсэн хулгана
Сохор хүн худагт унаад гүн гүехэнийг нь үзье гэх
Хоршоо үг
сохор доголон — харалган болоод хөл муутай байдал, тахир дутуу
сохор балай — юм, үзэгдлийн учир утгыг ухах чадваргүй байдал
мухар сохор — аливаа үйлийг урьдчилж судлалгүй үйлдэх байдал
Үгийн гарал
From Proto-Mongolic *sokar, compare Buryat һохор (hoxor), Kalmyk сохр (soxr), Dongxiang sugho. Compare ᠰᠣᠬᠤᠷ (soqur) with Turkic words, Southern Altai сокор (sokor) / согыр (sogïr), Bashkir һуҡыр (huqır), Chuvash суккӑр (sukkăr), Karachay-Balkar сокъур (soqur), Kazakh соқыр (soqır), Kumyk сокъур (soqur), Kyrgyz сокур (sokur), Nogai сокыр (sokır), Tatar сукыр (suqır), Tuvan согур (sogur), Uyghur ﺳﻮﻗﯘﺭ (соқур, soqur) Yakut соххор (soxxor). Probably English zokor related to these words.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.