суварга
Тайлбар
- 1.шашин. Бурхны шашны дурсгалын хөшөө, үнэт зүйл агуулах уран барилгын нэг төрөл;
- 2.Дөрвөлжин, дугуй, хагас дугуй, гурвалжин, соёмбо зэргийг давхарлан үелүүлж босгосон сүм хийдийн тахил мөргөлийн шүтээн
- 3.Суварга хэлбэртэй юм; суварган цэнхэр уул (суварга хэлбэртэй цэнхэрлэн харагдах уул), суварган цэцэг урга. (иш нь богино, салаа ихтэй, навч нь дэвүүр хэлбэртэй цэцэг нь том, хонх хэлбэртэй хөхөвтөр өнгөтэй, гүн бор эрээн судалтай, хонгорцогт жимс нь уртавтар шоролжин хэлбэртэй олон наст өвс).
- 4.Буддын шашинтнуудын барьдаг суварга хэлбэртэй сүм.
Англи утга
- нэр үгstupa, pagoda; tomb or sepulchre in the shape of a stupa; pyramid
Нийлмэл үг
суварга босгох — шашны ёсны дурсгалын шүтээн босгох
суварга бүтээх — суварга босгох
чулуун суварга — чулуугаар хийсэн суварга
Хэлц үг
хөндий суваргаа бүтээх — амиа тэжээх
Хоршоо үг
сүм суварга — шашны зан үйл, ном уншлага хурах газар болон дурсгалын шүтээн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.