сувилал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өвчтөнг асран сувилах үйлийн нэр, сувилах нь; сувилал сайтай (сувилах ажиллагаа сайн
- 2.Өвчтөнийг сувилах газар
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сувилал |
|---|---|
| Харьяалахын тийн | сувиллын |
| Заахын тийн | сувиллыг |
| Өгөх орших тийн | сувилалд |
| Гарахын тийн | сувиллаас |
| Үйлдэхийн тийн | сувиллаар |
| Хамтрахын тийн | сувилалтай |
| Чиглэхийн тийн | сувилал луу |
| Олон тоо | сувиллууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
рашаан сувиллын газар — рашаанаар өвчнийг анагаах газар
сувиллын гуанз — өвчтнийг сувилах зорилгоор тусгай хоол өгөх газар
сувиллын зуслан — бие дорой, элдэв суурь өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах зуслан
сувиллын эмнэлэг — эмчлэхийн хажуугаар бариа засал, рашаанаар өвчнийг засах эмнэлэг
Хоршоо үг
амралт сувилал — алжаалаа тайлах болон өвчнөө сувилуулах газар
эмнэлэг сувилал — эмчлэх, сувилах газар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.