судал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Судас
- 1.Ширгэсэн голын голдрил; судлын ус (газар доорх ан цав болон хөндийжлийн сувгууд дахь ус).
- 1.Зурвас, судал хээ
- 1.чулуулгын давхаргууд дахь үнэт металь бүхий давхарга
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | судал |
|---|---|
| Харьяалахын тийн | судлын |
| Заахын тийн | судлыг |
| Өгөх орших тийн | судалд |
| Гарахын тийн | судлаас |
| Үйлдэхийн тийн | судлаар |
| Хамтрахын тийн | судалтай |
| Чиглэхийн тийн | судал луу |
| Олон тоо | судлууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гүрээний судал — хоолойн хоёр хажууг дагаж байрласан бүдүүн судас
товгор судал — товгор зураас
судал татах — судал хээ зурсан юм шиг болох
газрын судал — ашигт малтмалын тогтоцын үе, зурвас
алтны судал — алтны зураас, үе
тэнгэрийн судал — тэнгэрийн оёдол
навчны судал — навчны суваг, ширхэгт судас мэт зурвасууд
газрын усан судал — газрын хөрсний ус дааварлах давхраа
Хэлц үг
судлыг нь атгах — голыг нь барьж, гогцоог нь олох
судлыг нь барих — байдлыг нь үзэж мэдэх, санаа бодлыг нь бараглаж мэдэх
Шоо хаявал гүрэмтэй
Судал баривал эмтэй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.