судас
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биеийн тамирБие махбодын дотор цус гүйх гуурсан эрхтэн
Англи утга
- нэр үгvein
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | судас |
|---|---|
| Харьяалахын тийн | судасны |
| Заахын тийн | судсыг |
| Өгөх орших тийн | судсанд |
| Гарахын тийн | судаснаас |
| Үйлдэхийн тийн | судсаар |
| Хамтрахын тийн | судастай |
| Чиглэхийн тийн | судас руу |
| Олон тоо | судаснууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
судас барих — а.судасны цохилтоор нь оношлох ардын эмчилгээний нэгэн арга; б.шилж. эв аяыг нь тааруулах
судас бүдүүрэх — судас хэвийн хэмжээнээс томрох
судас гүрийх — судас тодорч харагдах
судас лугших — судас хүчтэй цохилох
судас хатуурах — артерийн судас хатууран бүдүүрэх
амин судас — а.аминд хүрч болох эмзэг судас, гол судас; б.шилж. маш чухал, хэрэгцээтэй
хялгасан судас — салбарласан нарийн судас
Хэлц үг
судсыг нь атгах — юмны голыг олох
судас барих — арга эвийг нь олох
Сураагүй байж, судас барих (Ж.Дашдорж, Монгол цэцэн үгийн далай).
судсыг нь барих — байдлыг нь нэвт үзэж таних буюу санаа бодлыг нь бараглаж мэдэх
Түр ч гэсэн энэ гайхлын омог дарагдана гэдэг бидэнд л сайн. Ардын засагтаа гомдсон бол бүр ч сайн. Судсыг нь барьж, бодлыг нь мэдэх сэн (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
Шоо хаявал гүрэмтэй
Судас баривал эмтэй
Хоршоо үг
судас шөрмөс — бие махбодын цус гүйх нимгэн гуурс болоод булчингийн бүлх шандас
зүрх судас — хүн, амьтны цусны эргэлтийн гол эрхтэн болоод цус гүйх гуурс
Үгийн гарал
From Proto-Mongolic *sudasun, compare Buryat һудаһан (hudahan).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.