судлах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нягтлан шинжлэх, хянан боловсруулах, шалгах, сурч мэдэх
- 2.Ажиглах турших замаар юмны учир шалтгааныг олж мэдэх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | судлах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | — |
| Өнгөрсөн цаг (-лаа) | судлалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | судлав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | — |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | — |
| Урьдчилах нөхцөл (-аад) | судлаад |
| Болзох нөхцөл (-вал) | — |
| Хүсэх (-маар) | — |
| Захирах (-аарай) | судлаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | судлахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
туршлага судлах — олж авсан дадлагаас нь суралцах
хэрэг судлах — хэргийг хянан боловсруулах, шалгах
амьтан судлах — амьтны биологийн онцлог, идэш тэжээл, газар зүйн байрлал гэх мэтийг ажиглан шинжлэх
газрыг судлах — газрыг бүтэц тогтоц, өөрчлөлт хувирал гэх мэт янз бүрийн талаас нь ажиглан туршиж, түүнтэй холбоотой элдэв үзэгдлийн учир шалтгааныг илрүүлэх
харьцуулан судлах — хоёр болон хэд хэдэн зүйлийг хооронд нь жишин учир шалтгааныг нь илрүүлэх
Хэлц үг
Судлах юманд суурьтайхан
Сургах юманд буурьтайхан
Зүйр цэцэн үг
Судалбал гэрт нь хүртэл
Тусалбал туйлд нь тултал
Хоршоо үг
сурах судлах — мэдлэг чадвар олж авах, ажиглан шинжих
судлах шинжлэх — ажиглан туршиж шинж тэмдгийг нь илрүүлэх
Товчилсон үг
ДДСХ — Дорно Дахиныг Судлах Хүрээлэн
НСИСОУХ — Нүүдлийн Соёл Иргэншил Судлах Олон Улсын Хүрээлэн
ОНСК — Орон Нутгийг Судлах Кабинет
ОНСМ — Орон Нутгийг Судлах Музей
ООСО — Одон Орон Судлах Оргил
ХЗСГ — Хэл, Зохиол Судлах Газар
ХЗСХ — Хэл, Зохиол Судлах Хүрээлэн
ЦӨСС — Цэдэнбалын Өвийг Судлах Сан
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.