суртал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэг суртахуун, үзэл санаа, хүмүүжил боловсролын нөлөөгөөр бүрэлдэн тогтсон хүмүүсийн амьдрал, үйл ажиллагааны хэвшил, заншил
- 2.Улс төр, олон нийтийн чухал ажлын арга явууллагыг олон түмэнд ухуулан сэнхрүүлэхээр хийх ажил
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | суртал |
|---|---|
| Харьяалахын тийн | суртлын |
| Заахын тийн | суртлыг |
| Өгөх орших тийн | сурталд |
| Гарахын тийн | суртлаас |
| Үйлдэхийн тийн | суртлаар |
| Хамтрахын тийн | сурталтай |
| Чиглэхийн тийн | суртал луу |
| Олон тоо | суртлууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
суртал нэвтрүүлэх — шинэ хэв маяг, ёс зарчимд сургах
суртал таниулах — шинэ хэв маяг, ёс зарчмыг ойлгуулах
нийтийн заншсан суртал — нийтийн хэвшсэн ёс
хүнд суртал — ажил албан дээрээ бусдыг элдвээр чирэгдүүлэх, хохироох зүй бус явдал
шашны суртал — шашны элдэв ухуулга, үйлдэл, ёс горим
Зүйр цэцэн үг
Сурталгүй хүүхэд сургаалгүй илжиг
Сурталгүй хүн замаа түгжинэ
Сурлагагүй хүн оюунаа түгжинэ
Хоршоо үг
суртал журам — хэвшсэн, тогтсон ёс дүрэм
зан суртал — нэгэнт дадаж хэвшсэн зүйл
ёс суртал — хэв маяг, суртахуун
суртал ухуулга — улс төр, нийгмийн чухал асуудлыг олонд түмэнд сэнхрүүлэн ойлгуулахын тулд хийж буй зохион байгуулалттай үйл ажиллагаа
үзэл суртал — аливаа нэгэн нийгмийн анги, нийгэм улс төрийн байгуулал, чиглэлийг илэрхийлэн хамгаалах үзэл, баримтлал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.