сууц
Тайлбар
- 1.Байр, оршин суух байр, газар
- 2.амьдрах байр
Ойролцоо үг
Нийлмэл үг
сууц барих — амьдран суух байр барих
орон сууцаар хангах — тохилог байрыг хүртээмжтэй олон болгох
гучин хоёр айлын сууц — гучин хоёр өрх амьдрах байр
Хоршоо үг
байр сууц — амьдрах гэр орон
орон сууц — амьдрах байр
Товчилсон үг
БОСАА — Барилга, Орон Сууц Ашиглалтын Алба
БОСАГ — Барилга, Орон Сууц Ашиглалтын Газар
БОСАХ — Барилга, Орон Сууц Ашиглалтын Хэлтэс
МСӨХ — Монголын Сууц Өмчлөгчдийн Холбоо
МСӨХДЗ — Монголын Сууц Өмчлөгчдийн Холбооны Дээд Зөвлөл
ОСА — Орон Сууц Ашиглалт
ОСАК — Орон Сууц Ашиглалтын Контор
ОСГ — Орон Сууц, Гудамж
ОСГХ — Орон Сууц, Гудамжны Хороо
ОСИБЗТ — Орон Сууц, Иргэний Барилгын Зураг Төсөл
ОСНАА — Орон Сууц, Нийтийн Аж Ахуй
ОСНААГ — Орон Сууц, Нийтийн Аж Ахуйн Газар
ОСНААК — Орон Сууц, Нийтийн Аж Ахуйн Компани
ОСНААУГ — Орон Сууц, Нийтийн Аж Ахуйг Удирдах Газар
ОСНААҮГ — Орон Сууц, Нийтийн Аж Ахуй, Үйлчилгээний Газар
СӨ — Сууц Өмчлөгч
СӨХ — Сууц Өмчлөгчдийн Холбоо
СӨХДЗ — Сууц Өмчлөгчдийн Холбооны Дээд Зөвлөл
СӨЭАХТ — Сууц Өмчлөгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Төв
УСИБ — Угсармал Сууц, Иргэний Барилга
УСОСАГ — Ус Суваг, Орон Сууц Ашиглалтын Газар
УСОСАК — Ус Суваг, Орон Сууц Ашиглалтын Контор
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.