сэмж
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтны гэдэс ходоод зэргийг бүрж байх нимгэн өөх; сэмж нь зузаарах (таргалах), элэг сэмж хорш. (элэг, элэгний гадуур бүрхсэн нимгэн өөх), элэг сэмж шарах (мал, амьтны элгийг сэмжинд нь боон шарж идэх), сэмжин өөх гүзээнд наалдана, сэцэн үг ажилд туслана цэцэн
- 2.Сэмж хэлбэртэй юм; сэмжин үүл (сэмж мэт нимгэн сиймгэр харагдах үүл).
- 1.амьтанИмжийн зулзага.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сэмж |
|---|---|
| Харьяалахын тийн | сэмжний |
| Заахын тийн | сэмжийг |
| Өгөх орших тийн | — |
| Гарахын тийн | сэмжнээс |
| Үйлдэхийн тийн | сэмжээр |
| Хамтрахын тийн | сэмжтэй |
| Чиглэхийн тийн | сэмж рүү |
| Олон тоо | сэмжнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Хэлц үг
Сэмжээ барах
Сэтгэл нь ширээн дээр
Сэмж нь шороон дээр
Унагаж идэхээс ууц сайхан
Ухаан сургахаас аав сайхан
Сэмж идэхээс сээр сайхан
Сэдэж зөвлөхөөс ээж сайхан
Зүйр цэцэн үг
Сэмжин өөх гүзээнд наалдана
Сэцэн үг ажилд туслана
Хоршоо үг
элэг сэмж — элэг, элэгний гадуур бүрхсэн нимгэн өөх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.