сэнс
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хэд хэдэн далбаа бүхий, эргэх салхи хөөргөх хүрд хэлбэртэй хэрэгсэл
- 1.Хөрөвжсөн хурганы арьс, сэгсүүрэг; сэнс арьс (том болсон хурганы арьс
- 2.Эрт гарсан хурга
- 1.Зүс бороо, намираа хур.
- 1.Сэвшээ салхи; сэнс манан (сэвшээ салхиар үүсэх зэрэглээ маягийн юм).
- 1.Домбо.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сэнс |
|---|---|
| Харьяалахын тийн | сэнсний |
| Заахын тийн | сэнсийг |
| Өгөх орших тийн | сэнсэнд |
| Гарахын тийн | сэнснээс |
| Үйлдэхийн тийн | сэнсээр |
| Хамтрахын тийн | сэнстэй |
| Чиглэхийн тийн | сэнс рүү |
| Олон тоо | сэнснүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
онгоцны сэнс — онгоцны хөдөлгүүрийн хурдыг нэмэхэд ашиглах хэрэгсэл
цахилгаан сэнс — цахилгаанаар ажиллах сэнс
салхин сэнс — а.салхиар ажиллах далбаа бүхий сэнс; б.салхин тээрэм
таахай сэнс — тогл. - хонь, ямааны таахайн хавтгай талыг нийлүүлэн утсаар боогоод хоёр талд нь сэнж гарган эрчилж эргүүлэн татахад сэнс мэт эргэн дуу гаргадаг монгол үндэсний нэгэн зүйл тоглоом
Хэлц үг
Сэнс баянаас
Сэргэлэн гуйранч дээр
Зүйр цэцэн үг
Таахай сэнс тогл. (хонь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.