сэрүүн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Жихүүн, хүйтэвтэр байдал
- 1.Хүн амьтны унтаагүй үе
- 2.шилжсэн утгаХүний амьд байх үе; сэрүүн тунгалаг хорш
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сэрүүн |
|---|---|
| Харьяалахын тийн | сэрүүний |
| Заахын тийн | сэрүүнийг |
| Өгөх орших тийн | сэрүүнд |
| Гарахын тийн | сэрүүнээс |
| Үйлдэхийн тийн | сэрүүнээр |
| Хамтрахын тийн | сэрүүнтэй |
| Чиглэхийн тийн | сэрүүн рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сэрүүн салхи — хүйтэн салхи
сэрүүний улирал — хавар намрын цаг
сэрүүн булаг — ямагт хүйтэн устай байдаг булаг
сэрүүн шөнө — бага зэрэг хүйтэн шөнө
сэрүүний амьсгал — хүйтний эх
сэрүүн орох — хүйтэрч эхлэх
намрын сэрүүн — намрын хүйтэн үе
өглөөний сэрүүн — өглөөний жавар арилаагүй хэсэг үе
сэрүүн ундаа — хөргөсөн ундаа, хийжүүлсэн ундаа
сэрүүн хэвтэх — унталгүй хэвтэх
Хэлц үг
сэрүүн зүүдлэх — бүтэхгүй юм сэдэх
сэрүүндээ гарах — төвөг бэрх, хүчир зовлон, аюул бартааг нэгэнт туулаад аятай, таатай байдалд шилжих
сэрүүн байгаад дороо шээх — а.мэдсээр байж гэнэдэх; б.мэдэж байж гэнэн, муу үйлийг үйлдэх
Сэрүүн байвал дороо мэднэ
Сэрмүүн байвал дороо чадна
Сэрүүн бороо ороход сөөг давахгүй нөмөр
Сэтгэл зовоод ирэхэд сархад давахгүй нөмөр
Хоршоо үг
сэрүүн бүлээн — зөөг
хүйтэн сэрүүн — а.халуун дулаан биш; б.намар, өвлийн цаг
сэрүүн тунгалаг — а.амьд сэрүүн; сэрүүн тунгалаг байх - амьд байх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.