сэтгэлийн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.(ухаанд төрөх санаа), бие сэтгэл хорш. (санаа бодол), дур сэтгэл хорш
Хэлц үг
сэтгэл урагдах — өр өвдөх, сэтгэл шимшрэх
сэтгэлийн уяа — бодлоос огт гарахгүй ямагт дурсан санагдаж байдаг зүйл
сэтгэл нь цадаагүй — гэдэс цадсан боловч юм дахиж идмээр санагдаад байх
сэтгэл дэнстэй — сэтгэл амаргүй
сэтгэлийн бичин тонгорцоглох — сэтгэл ихэд хөдөлж байж суух аргагүй болох
сэтгэлээс бөөн чулуу авч хаях — санаа амрах, зовох зүйлгүй болж тайвшрах
сэтгэлд бул хар чулуу болох — санааг ихэд зовоох
Савын хирийг угааж арилгана
Сэтгэлийн хирийг хэлж арилгана
Салхин шуурга уулнаас
Сэтгэлийн зовуурь дотроос
Сүүжийн хүчээр барсын сүүлийг шувтарна
Сэтгэлийн хүчээр хааны сахлыг шувтарна
Сэтгэлийн харанхуйгаас
Шөнийн харанхуй
Сэтгэлийн алгаас
Сээрийн алаг
Сэтгэлийн зовлонгоос
Биеийн зовлон дээр
Сэтгэлийн өвчнийг үгээр
Биеийн өвчнийг эмээр
Сэтгэлийн сайхан нь амьдралын чимэг
Царайн сайхан нь нүдний чимэг
Сэтгэлийн сайхан талыг тойрдог
Санааны охор хөлийг ороодог
Сэтгэлийн хир хэцүү
Саарийн хир гайгүй
Сэтгэлийн хирийг ярьж арилгана
Хувцасны хирийг угааж арилгана
Сэтгэлийн хирээс
Биеийн хир дээр
Сэтгэлийн цээр
Санааны сэв
Сээрийн бөхөөс
Сэтгэлийн бөх дээр
Зүйр цэцэн үг
Сэтгэлийн хирээс биеийн хир
Сэтгэл нь ширээн дээр
Сүүж нь шороон дээр
Сэтгэл гэмтний санаа амаргүй
Сэтгэлийн тэнхээ¬гээр мянгыг давна
Сэтгэлийн харанхуйгаас шөнийн харанхуй
Сэтгэлээс гай
Сэжгээс барцад
Сэтгэлд сэвтэй бол хормойд хийтэй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.