сэхэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дорой буурай байдал дээшлэх, засрах, сайжирч эхлэх
- 2.Муужирч манарсан хүн ухаан орох
- 3.Өвчин эдгэрч бие засрах төлөвийг олох
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | сэхэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | сэхнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | сэхлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | сэхэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | сэхжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | сэхсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | сэхдэг |
| Холбох нөхцөл (-ж) | сэхэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | сэхээд |
| Болзох нөхцөл (-вал) | сэхвэл |
| Хүсэх (-маар) | сэхмээр |
| Захирах (-аарай) | сэхээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | сэхэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
унаад сэхэх — ухаан алдаж унаад эргэж ухаан орох
Зүйр цэцэн үг
Эр хүн долоо дордож
Найм сэхэх
Хоршоо үг
сэхэх мөхөх — а.өөдлөх уруудах, б.ялах ялагдах; в.зөв буруу
үхэх сэхэх — а.өөдлөх уруудах; б.ана мана үзэх, ялах уруудах; в.амьдрах үхэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.