сээр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биеийн тамирХүн, амьтны хүзүүний үе харцагын үе хоёрын хооронд байх бөгөөд хавирганы бураа залгалдан орших, нурууны арван хоёр үе яс
Англи утга
- нэр үгvertebra
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сээр |
|---|---|
| Харьяалахын тийн | сээрний |
| Заахын тийн | сээрийг |
| Өгөх орших тийн | сээрд |
| Гарахын тийн | сээрнээс |
| Үйлдэхийн тийн | сээрээр |
| Хамтрахын тийн | сээртэй |
| Чиглэхийн тийн | сээр лүү |
| Олон тоо | сээрнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
мэгжин сээр — өндөр, гүдгэр сээр
хар сээр — хүзүүний эхний хоёр үе
сээрийн үе — сээр хоорондын мөгөөрсөн бэхэлгээ
сээр нуруутан — хөвчтөн амьтны салбар хүрээнд багтах толгой, их бие, сүүл бүхий амьтад
сээр заах — а.хүч тэнхээ ихтэйдээ бардах; б.эрх сүртэйдээ омгорхох
сээр шаах — үхрийн богино сээрийг мөлжөөд, нүцгэн нударгаар шахаж хугалах монгол эрчүүдийн наадам
сээрэн дунгуй — нуруун дээгүүрээ дамнуулан хаях бөхийн мэх
сээрийн эм — урга. - өргөн хавтгай навчтай, ягаан цэцэгтэй нэг наст өвс, голдуу сээр нурууны өвчнийг анагааха эмэнд орно
сээрийн бөхөөс сэтгэлийн бөх — хатуу зориг, чиг сэтгэл эрхэм
Хэлц үг
сээр гозойлгох — омог зааж, дээрэнгүй аашлах
сээрнийхээ махаа барах — а.үр ашиггүй зүйлд дэмий зүтгэх; б.ихээхэн хүч зарах
албаар ам сээр тааруулах — үйл хэргийг зориуд санаатайгаар тааруулах гэж оролдох
сээр нь овойх — биеэ тоох
Их л том үйлс бүтээсэн гэж өөртөө эрддэг бололтой. Сээр нь овойж, харах нь хүртэл сэхүүн болсон байна билээ шүү.
сээр нь овойх, цөс нь хавиргаа дэлсэх — машид маадайх
Улсаас овоо юм тоншсон бололтой дог шүү. Сээр нь овойж, цөс нь хавиргаа дэлссэн л амьтан харагдах юм.
сээрнийхээ махыг барах — ихээхэн хүч зарах
Даалгасан ажлыг чинь цагт нь дуусгах гэж ямар их хичээсэн билээ дээ. Сээрнийхээ махыг бартал, хөлсөө дусалтал ажилласан юм сан.
Ам бол ам
Сээр бол сээр
Санаа нь ширээнд
Сээр нь шороонд
Сээр хүзүү хоёр сэрвээгээрээ холбодог
Сэтгэл янаг хоёр хайраараа хэлхдэг
Сээр ч тус
Хүзүү ч тус
Зүйр цэцэн үг
Хавирга сээрээ түшдэг
Сээр хавиргаа түшдэг
Үгийн гарал
From Proto-Mongolic *sexer.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.