сүв
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нарийхан нүх, гуурс
- 2.Хүн, амьтны хүйс; эм сүв (а.эм хүйстэй хүн; б.амьтны бэлгэ эрхтний нүх), эр сүв (а.эр хүйстэй хүн; б.амьтны бэлгэ эрхтний нүх), ам сүв хорш. (а.хоёр уруулын завсрын нарийн нүх; б.уут сав зэргийн ам, онгорхой хэсэг
- 3.Нэвтэрч болох газар
- 1.Арга чарга, ухаан бодол
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сүв |
|---|---|
| Харьяалахын тийн | сүвний |
| Заахын тийн | сүвийг |
| Өгөх орших тийн | сүвэнд |
| Гарахын тийн | сүвнээс |
| Үйлдэхийн тийн | сүвээр |
| Хамтрахын тийн | сүвтэй |
| Чиглэхийн тийн | сүв рүү |
| Олон тоо | сүвнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зүүний сүв — зүүний нүх
есөн сүв — дов тойрсон долоон нүх, доошоо харсан хоёр сүв
шар үсний сүв — хөлсний сүв
хөлсний сүв — хүний арьсны шар үс гарах нүх
хавцал сүв — хавцал нүх
сүв орох — бага зэрэг ухаан орох
сүв нь битүү — мунхаг, юм сурдаггүй
сүв нь нээгдэх — юмны учир зүй ойлгодог болох, ухаан суух
сүвийг нээгдүүлэх — юмны учир ойлгодог болгох
сүв онгойх — ухаан орох
ухааны сүв — ухаан бодол
арга сүв олох — арга чарга олох, ухаан бодлоо дайчлах
Хэлц үг
сүв нээгдэх — ухаан суух, учир начрыг ойлгодог болох
Одоо миний сүв нээгдэж, Ло бэйс чамайг залуучуудын гишүүн болоход дургүй байсны учрыг мэдэхчээн болж байна гээд хүүгийн хацрыг үнсэж, гарыг аяархан илжээ (Б.Ринчен, Үүрийн туяа).
сүвийг нээгдүүлэх — юмны учрыг ойлгодог болох
Үүнд таны биеийг гэрийн газар хорьсон сураг ноёдын чихэнд хүрч, бас тэр голын сохорт миний сурган ухуулах зүйл ноёдын сүвийг нээгдүүлж, надтай ямар байдлаар харьцвал зохихыг мэдэхэд дөхөм болох бий (Б.Ринчен, Үүрийн туяа).
Хоршоо үг
ам сүв — а.хоёр уруулын завсрын нарийн нүх; б.уут сав зэргийн ам, онгорхой хэсэг
нүх сүв — юман дээрх их бага цоорхой
арга сүв — арга чарга
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.