Үндсэн хэсэг рүү шилжих

сүлд

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠰᠦᠯᠳᠡ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Өөдлөн дэгжихийн бэлгэдэл болгосон эрхэмлэн үзэх зүйл
  2. 2.
    Цог заль, сүр жавхлан
  3. 3.
    Ээлтэй, ивээлтэй; сүлд өдөр (ажил үйлс бүтэмжтэй сайн өдөр), сүлд гараг (ээлтэй гараг), сүлд од зурхай. (а.долоон бурхан одны эхний од; б.төрсөн од; в.гэрэлт шүхэр одны доор байдаг од).

Англи утга

  • нэр үгcoat of arms; banner

Тийн ялгал

Нэрлэхийн тийнсүлд
Харьяалахын тийнсүлдийн
Заахын тийнсүлдийг
Өгөх орших тийнсүлдэд
Гарахын тийнсүлдээс
Үйлдэхийн тийнсүлдээр
Хамтрахын тийнсүлдтэй
Чиглэхийн тийнсүлд рүү
Олон тоосүлдүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • төрийн сүлд — хуулиар баталсан улсыг төлөөлөх бэлгэ тэмдэг

  • цагаан сүлд — монголын үйлс ариунаар мандан бадрахын бэлгэдэл төрийн есөн хөхөлт туг

  • хар сүлд — монголын нэгдсэн тулгар төр байгуулагдсан үеэс эхлэн хэрэглэж ирсэн дайсныг айлгах догшин зүс бүхий хар өнгийн хялгасаар хийсэн эртний монгол цэргийн туг

  • сүлд дуулал — а.төрийн дуулал; б.байгууллага, хувь хүн, нутаг усны шүтээн дуу

  • сүлд тэмдэг — улсын бэлгэ тэмдэг

  • сүлд шүтээн — эрхэмлэн дээдэлж сүслэн бишрэх зүйл

  • сүлд модны наадам — шинэ жилийн баяр

  • биеийн сүлд — биеийн сүр жавхлан, цог

  • сүр сүлдгүй болох — бие дорой буурай болох

  • сүлд дуудах — хуучир. - сүнс, сүр хүчээ дуудах

Хэлц үг

  • сүлд зайлах — ихэд айснаас арчаагүй, унхиагүй болох

  • сүр сүлд нь болох — бахархан дээдлэх зүйл нь болох

  • сүлд таарах — аз завшаан, нөхцөл тохиол гарах

  • сүлд мэт шүтэх — зусардан бялдуучлах

    Сүүдэр мэт дагаж, сүлд мэт шүтэж байгаа До даргатай нь энэ мэтээр зан ялдаргүй (Б.Самбуу, Шуургат тал).

  • Сүлд нь бага

  • Сүр байдал нь бух мэт

Зүйр цэцэн үг

  • Сүлд нь сүвээндээ орж сүнс нь биеэсээ зайлах

Хоршоо үг

  • сүлд жавхаа — сүр хүч, хийморь лундаа

  • сүлд хийморь — цог заль, сүр жавхлан

  • сүр сүлд — хийморь лундаа

  • цог сүлд — хийморь

Үгийн гарал

From Proto-Mongolic *sülde.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.