сүмбэр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.домог. Ертөнцийн төв хэмээн тооцогдох, долоон алтан уул, их бага арван хоёр тивээр хүрээлэгдсэн домогт уулын нэр
- 2.Уул хайрхны сүр жавхлан төгс цогцолсон, өндөр сүрлэг байдал, сүндэр
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сүмбэр |
|---|---|
| Харьяалахын тийн | сүмбэрийн |
| Заахын тийн | сүмбэрийг |
| Өгөх орших тийн | сүмбэрт |
| Гарахын тийн | сүмбэрээс |
| Үйлдэхийн тийн | сүмбэрээр |
| Хамтрахын тийн | сүмбэртэй |
| Чиглэхийн тийн | сүмбэр лүү |
| Олон тоо | сүмбэрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
Алтайн хөх сүмбэр оргил — Алтайн сүр жавхлан төгс, сүрлэг хөхөмдөг оргил
Хэлц үг
Сүмбэр уул дов байхад
Сүн далайг шалбааг байхад
Сүмбэр уул мэт бат
Сүн далай мэт гүн
Сүмбэр уулыг дов гэж үзэх
Сүн далайг шалбааг гэж үзэх
Сүн далай шиг ачтай
Сүмбэр уул шиг нөмөртэй
Эцгийгээ муулбал
Сүмбэр уул хатах
Эхийгээ муулбал
Сүн далай ширгэх
Зүйр цэцэн үг
Сүмбэр уулыг сөөмөөр хэмжиж
Сүн далайг шанагаар яндах
Сүмбэр нэр. #домог. Ертөнцийн төв хэмээн тооцогдох
Долоон алтан уул
Их бага арван хоёр тивээр хүрээлэгдсэн домогт уулын нэр: Сүмбэр уулыг дов байхад
Сүн далайг шалбааг байхад
Сүмбэр уулыг дов гэж сүн далайг шалбааг гэх
Сүмбэр уулыг сөгтгөж
Сүн далайг номхотгох гэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.