сүрэг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Амьтны аймаг, олуулаа, хэсэг бүлгээрх бөөгнөрөл
- 2.хуучирсанБаячуудын мал түрээслэх хэлбэр
- 3.хуучирсантүүхМонголын нэг овог аймгийн нэр.
- 1.сүрэг тамга (таван нүд гаргасан нэг зүйл тамга).
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгherd, flock, pack (of cattle, birds, wolves...)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сүрэг |
|---|---|
| Харьяалахын тийн | сүргийн |
| Заахын тийн | сүргийг |
| Өгөх орших тийн | сүрэгт |
| Гарахын тийн | сүргээс |
| Үйлдэхийн тийн | сүргээр |
| Хамтрахын тийн | сүрэгтэй |
| Чиглэхийн тийн | сүрэг рүү |
| Олон тоо | сүргүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бугын сүрэг — дан буганаас бүрдсэн, тодорхой тоо толгой буга
зээрийн сүрэг — дан зээрнээс бүрдсэн, тодорхой тоо толгой, нутаг дэвсгэр бүхий зээрийн бүл
хулангийн сүрэг — дан хулангаас бүрдсэн, тодорхой тоо толгой, нутаг дэвсгэр бүхий хулангийн бүл
ижил сүрэг — тухайн амьтантай нэг төрлийн сүрэг
тэмээн сүрэг — тэмээ голдуу мал
үхэр сүрэг — үхэр голдуу мал
ямаан сүрэг — ямаа голдуу мал
сүрэг чоно — хэсэглэн бүлэглэсэн чоно
сүргийн манлай — а.сүргийг дагуулан явдаг мал, азарга, хуц гэх мэт; б.шилж. сүргийн шилдэг, сайн мал
сүрэг салгах — а.сүргийн доторх тоо толгой ихсэх үед хувааж хэд хэдэн сүрэг болгох; б.малчин айл өрх салахдаа өмч малаа салган авч явах
сүрэг ялгах — а.малын үүлдэр угсаа, чанар зэргээр нь ялган маллах; б.сүрэг салгах
сүрэг хадгалах — хуучир. - бусдын малыг хадгалах
төмөр сүрэг/босоо сүрэг — хуучир. - манжийн хааны зарлигаар ямар ч шалтгаан тохиолдсон тоо бүрэн байлгах ёстой мал
сүрэг тавих — а.малаасаа ядуу айлд өгч, хямд хөлсөөр маллуулах; б.малаа бэлчээх
Хэлц үг
сүрэг идэх — бусдын мал сүргийг хариулан амь зогоох
Мал малын дээж
Махлаг хүрэн хайнаг
Сүрэг сүргийн дээж
Сүүтэй хүрэн хайнаг
Сүрэг байвал хоол холгүй
Сүх байвал түлээ холгүй
Зүйр цэцэн үг
Сүргээсээ салсан хонь
Чонын аманд үхнэ
Хоршоо үг
мал сүрэг — гэрийн тэжээмэл мал болон түүний бүл
Үгийн гарал
Ultimately from Proto-Turkic *sürüg (“flock, herd”), equivalent to *sür- (“to drive”) + *-g. Compare Turkish sürü.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.