Үндсэн хэсэг рүү шилжих

сүү

нэр үг/suː/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠰᠦᠨ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Сүүн тэжээлт амьтны дэлэнгээс гарах, үр төлөө тэжээх уураглаг, цагаан шарангуй шингэн
IIнэр үг
  1. 1.
    Зарим ургамлын сүү шиг цагаан өнгийн шүүс
IIIнэр үг
  1. 1.
    сүүн шүд (хүүхэд, зарим амьтны нялхын шүд), сүүн сар (буриадын наймдугаар сар).

Англи утга

  • нэр үгmilk

Тийн ялгал

Нэрлэхийн тийнсүү
Харьяалахын тийнсүүний
Заахын тийнсүүг
Өгөх орших тийнсүүд
Гарахын тийнсүүнээс
Үйлдэхийн тийнсүүгээр
Хамтрахын тийнсүүтэй
Чиглэхийн тийнсүү рүү
Олон тоосүүнүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • сүү буух — сая төрсөн хүн, малын хөх дэлэнд сүү орж эхлэх

  • сүү дэврэх — тогоотой сүү буцлан дэвэрч гарах

  • сүү загсаах/сүү дөвийлгөх — хөөрүүлсэн сүүн дээгүүр өрөм тогтсоны дараа зөөлөн гараар дахин халааж, өрөм нь дундаа дөвиймөгц галаа багасгах

  • сүү орох — хөхний сүү нэмэгдэх

  • сүү өргөх — сүүгээр цацал өргөх

  • сүү саах — төллөсөн эх малын сүүг нь сааж авах

  • сүү хөөрүүлэх — сүүг буцалгаж хөөстүүлэх

  • сүү татрах — сүү багасах

  • сүү хөөрөх — сүү буцлах

  • сүү цоохортох — сүүг самарсны дараа хөөс нь цоохортон арилж, өрөм болон загсах

  • сүү цохих — сүүний заводод сүүг тусгай хэрэгслээр боловсруулах

  • сүү ээдүүлэх — түүхий сүүг тогоонд хийж, бага зэрэг халаагаад тарагны хөрөнгө хийж самран тараг, бяслаг хийх

  • сүүгээр гулгих — нялх хүүхэд цатгалдах, дотор нь эвгүйцсэнээс сүүгээ буцааж гаргах

  • малын сүү — малаас гарах сүү

  • эхийн сүү — хүний сүү

  • богшоосон сүү — өтгөрүүлсэн, лаазанд хийсэн сүү

  • борцолсон сүү — хатааж талхалсан сүү

  • хуурай сүү — хатааж талхалсан сүү

  • гашилсан сүү — муудаж гашилсан сүү

  • ээдсэн сүү — исэлдэж хувилсан сүү

  • түүхий сүү — боловсруулаагүй саам

  • цайны сүү — цай сүлэх сүү

  • сүү муутай — сүү муу гардаг, сүүний гарц бага

  • сүүний булчирхай — хүн, мал амьтны хөх дэлэнгийн доторх сүү шүүрүүлдэг булчирхай

  • уураг сүү — дөнгөж төрсөн хүн, малын сүү

  • шар сүү — а.бяслаг шахах, ээзгий буцалгах, сүүг ээдүүлэхэд ялгаран гарах шингэн; б.сүү цагааг холих, дан цагааг шүүхэд түүнээс ялгарах шингэн

  • сүүн цацал — сүүгээр газар дэлхийд дээж өргөх

  • сүүн шалхиаг — намар гүүний саамтай аарц хольж буцалгаж уух идээ

  • тэмээн хөхийн сүү — тэмээн хөх гэдэг ургамлаас гарах сүү мэт зүйл

  • далан түрүүний сүү — далан түрүү гэдэг ургамлаас гарах сүү мэт зүйл

  • сүүн хөрс — урга. - хөх өнгийн цэцэг бүхий суйхын навчтай адилавтар, өндөр иштэй хорт ургамал; Эрт үед суманд түрхэж гөрөөс агнадаг байв

  • сүүн үндэс — урга. - саримсгийн адил, хэлтэсгүй усанд ургадаг сайхан амт бүхий ургамал

Хэлц үг

  • сүүн зам — тэнгэрийн оёдол

  • сүү долоосон гөлөг шиг — гэм хийсэн юм шиг гөлөлзсөн, хүний өмнөөс эгцэлж харж чаддаггүй дальдчаа

  • сүү шиг дотортой — цагаан санаатай, сайхан сэтгэлтэй

  • сүүний хариу цус — ачийг өшөөгөөр, сайныг муугаар хариулах

  • сүүтэй л бол эх — биед нь ашигтай л бол сайн

  • сүүг самран айргийг бүлэх — хутган самууруулах

    Гуйлдар хошууч зальт хааны толгойг нь тас цавчин авч үснээс нь амандаа зууж, бүгдийн өмнө тэргүүлэн нэгэнт хашхиран шувтлан алан сарниулж очих нь сүүг самран айргийг бүлэх мэт хойд зүг цусан зам гарган очъё айн халдах хүнгүй (Инжаннаши, Хөх судар).

  • сүүн мөртэй — сайн, бэлгэшээлтэй

    Сайхан сэтгэл хэзээд сүүн мөртэй байдаг юм байна. Хань минь бүрэн эдгэрч хамт олныхоо дунд эргэн ирж байгаад та бүгдийн оруулсан тус дэм их шүү, хэзээд санаж явах болно оо.

  • сүүнд халсан хүн тараг үлээх — ихэд хаширах, хашир суух

    Би тэртэй тэргүй чононд дахин уруулж чадахгүй, ёстой л сүүнд халсан хүн тараг үлээнэ гэгч болчихоод байна (Зян Рун, Чонон сүлд).

    Хүрэл сүүнд халсан хүн тараг үлээнэ гэгчээр бидний ард монгол хэлтэй хүн тавин чагнуулж байж магадгүй гэж бодов (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).

  • сүүнд хормой нь дүрж, сүрэгт нь уурга барих — буянд нь бузар оруулах

    Сүүнд хормой дүрж, сүрэгт уурга барьсан гэж бодохлоор нүдэнд хүйтэн харагдаж, сэтгэлд сэвтэй санагдаад байх юм.

  • сүүлийн тэмээний ачаа хүнд — тооцоогүй, үлдсэнийг хамж ачих, ажил овоорох

    Одоо он дуусахад сар хүрэхгүй хугацаа үлдсэн боловч “Сүүлийн тэмээний ачаа хүнд” гэгчээр энэ сар нэлээн ачаалалтай байх нь.

  • Архи шартай

  • Шашин хортой

  • Сүү шимтэй

  • Сүжиг харштай

  • Сүү байвал цай ч мундахгүй

  • Зүтгэл байвал бүтээл ч мундахгүй

  • Сүү гашилбал язмаг

  • Мэргэд ганцаардвал өнчин

  • Сүү горьдсон муур шиг

  • Сүүл долоосон чоно шиг

  • Сүү гэж будаг

  • Шанага гэж худаг

  • Сүү мэт цагаан сэтгэлтэй

  • Түлхүүр мэт уран аргатай

  • Сүү хийсэн савын үнэр нь гарахгүй

  • Сур иддэг нохойн ховдог нь гарахгүй

  • Сүү хөөрвөл гал дээр

  • Сүх сугарвал толгой дээр

  • Сүү хөөрүүлбэл галаа тат

  • Сүх сугарвал толгойгоо тат

  • Сүү цагаан боловч гашилбал язмаг

  • Суут мэргэд ч ганцаардвал өнчин

  • Ус асгахад хайран гэдэггүй

  • Сүү асгахад хайран гэдэг

  • Ус сүүг арвитгана

  • Сүү усыг цайлгана

  • Ус хар ч бол сүүний өнгийг харлуулахгүй

  • Сүү цагаан ч бол уснаас ялгарахгүй

  • Үнээ нь хар боловч

  • Сүү нь цагаан

  • … болон өөр 2

Зүйр цэцэн үг

  • Сүүгүй хонь холбоонд дуртай

  • Номгүй лам ямбанд дуртай

  • Сүүнд нь хуруугаа хийсэнгүй

  • Сүрэгт нь уургаа барьсангүй

  • Сүү хийсэн савнаас үнэр нь гарахгүй

  • Сур иддэг нохойны ховдог нь гарахгүй

  • Сүү гашилбал язмаг

  • Мэргэд ганцаардвал өнчин

  • Сүү мэт цагаан сэтгэлтэй

  • Түлхүүр мэт уран гартай

  • Сүүг хөөрүүлбэл галаа тат

  • Сүх сугарвал толгойгоо тат

  • Сүүний өнгө цагаан боловч будаг болдоггүй сүүдрийн бие нь их боловч барьж болдоггүй

  • Сүүнд халаад тараг үлээж

  • Сүүлдэж ирээд хоймор гарах

  • Сүүнд халсан хүн тараг үлээнэ

  • Сүүг самарч буцалгахыг зогсоохоор тогооны ёроолын галыг унтраа

Хоршоо үг

  • сүү тараг — малаас гарах сүү болон түүнийг исгэж хийсэн нэгэн зүйл ундаа

  • сүү тос — малын сүү болон түүнээс гарган авах тос

  • сүү цагаа — сүү болон түүгээр хийх идээ

  • мах сүү — яс, арьсны завсар байх нэхдэс болон хүн, амьтны хөх дэлэнгээс гарах уураглаг шингэн

  • сааль сүү — сүү, цагаан идээ

  • саам сүү — малын сүү

Товчилсон үг

  • МСҮХ — Монголын Сүү Үйлдвэрлэгчдийн Холбоо

  • СБК — Сүү Бэлтгэлийн Контор

  • СТМФ — Сүү Тосны Механикжсан Ферм

Үгийн гарал

From Proto-Mongolic *sün/*üsün, compare Buryat һүн (hün), Kalmyk үсн (üsn), East Yugur hsün, compare Daur suu.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.