сүүж
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биеийн тамирХүн, амьтны гуяны дунд чөмөгний дээд этгээдэд ууцтай холболдон байдаг нүхтэй яс
Англи утга
- нэр үгpelvis, hip, thigh
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сүүж |
|---|---|
| Харьяалахын тийн | сүүжний |
| Заахын тийн | сүүжийг |
| Өгөх орших тийн | — |
| Гарахын тийн | сүүжнээс |
| Үйлдэхийн тийн | сүүжээр |
| Хамтрахын тийн | сүүжтэй |
| Чиглэхийн тийн | сүүж рүү |
| Олон тоо | сүүжнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сүүж гарах/сүүж мултрах — дунд чөмөгний дээд үзүүр нь сүүжний тогооноос мултарч гарах
сүүжний хонхор/сүүжний тогоо — сүүжинд, дунд чөмөгний нарийн үзүүрийн мөргөж байдаг хонхор
сүүжний толгой — сүүжний ясны ууцтай холбогдож байгаа хэсэг
сүүжний яс — сүүж
сүүж цоорох — хэвтрийн өвчтэй хүний сүүж хавь газрын арьс нимгэрч цоорох
сүүжээ амраах — а.хэвтэж амрах; б.шилж. ажил хийхгүй сул байх
сүүжин мануул — унтаж байгаа манааны хүн
Хэлц үг
сүүжээ чирэх — эцэж цуцсан адгуус амьтны явах
сүүж амрах — хэвтэж амсхийх
Өдөржин орж гарсан хүмүүст хоол цай хийж ядарсан эмээд хэсэгхэн сүүж амрах цаг ч олдсонгүй.
Сүүж нь шороон дээр
Сэтгэл нь ширээн дээр
Зүйр цэцэн үг
Сүүж нь барс
Сэтгэл нь туулай
Сүүлийн хүнд үггүй
Сүүжний толгойд махгүй
Сүүжиндээ хүчтэй хүн ганц биеэ тэжээнэ
Сэтгэлдээ хүчтэй хүн түмэн хүнийг тэжээнэ
Үгийн гарал
From Proto-Mongolic *sexüji, compare Daur seuj.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.