таавар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Таамаглал, тааж байгаа юм
- 2.Сэжиг
- 3.Хүүхдийн оюуныг хөгжүүлэх дасгал маягаар хэрэглэдэг ардын аман зохиолын нэг төрөл
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | таавар |
|---|---|
| Харьяалахын тийн | тааврын |
| Заахын тийн | тааврыг |
| Өгөх орших тийн | тааварт |
| Гарахын тийн | таавраас |
| Үйлдэхийн тийн | таавраар |
| Хамтрахын тийн | таавартай |
| Чиглэхийн тийн | таавар луу |
| Олон тоо | тааврууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
таавар яриа — тухайн нөхцөл байдлаас барагцаалан таамагласан яриа
андуу таавар — зөрөөтэй, буруу таамаг
сохор таавар — тодорхой баримтгүй атлаа хийсвэрлэн таамаглах нь
таавраар хийх — юмыг бодот баримт, нотолгоонд дээр үндэслэлгүй тааж бодсон санаагаараа хийх
таавар таах — өгөгдсөн нөхцлөөс ургуулан бодож тайллыг олох
шагайн таавар таах — атгасан шагайны нийт тоог тааж наадах тоглоом
Хэлц үг
Таавар мэддэггүй
Тантайн унтахыг мэдэгч
Үлгэр мэддэггүй
Өлийн унтахыг мэдэгч
Таавар хэлсэн хүн
Тайлж мэдэх
Хоршоо үг
сэжиг таавар — ямар нэг нөхцөл бололцооноос ургуулан хардах нь
оньсого таавар — сэтгэхүйг хөгжүүлэх, сурган хүмүүжүүлэх зорилготой цэц ухаан сорьсон ардын аман зохиолын төрөл
таавар таалга — тааж тоглох тоглоом
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.