тайван
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дөлгөөн, тавиу, амар амгалан
- 2.Энх эсэн, амар жимэр
- 3.Бодосын харьцангуй зогсонги шинж бүхий байдал.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгpeace, calmness
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тайван |
|---|---|
| Харьяалахын тийн | тайванийн |
| Заахын тийн | тайвныг |
| Өгөх орших тийн | тайванд |
| Гарахын тийн | тайвнаас |
| Үйлдэхийн тийн | тайвнаар |
| Хамтрахын тийн | тайвантай |
| Чиглэхийн тийн | тайван руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тайван амьдрах — айж түгших зүйлгүй сэтгэл төвшин, амгалан амьдрах
тайван нутаг — айж түгших зүйлгүй амар тайван нутаг
тайван зан — юманд яарч тэвддэггүй, нөхцөл байдалд хянамгай, уужуу бодож ханддаг зан
тайван хувьсгал — олныг хамарсан үймээн самуун, дайн дажингүй явагдах, засаг төрийн үйл ажиллагаатай холбоотой өөрчлөлт
тайван цаг — айх аюулгүй амар жимэр цаг үе
энх тайвнаар зэрэгцэн орших — улс гүрнүүд амгалан тайван байдалтай зэрэгцэн орших
амар тайван — айх аюулгүй, амар жимэр
Хоршоо үг
тайван сайхан — аятай сайхан
айван тайван — а.аажуу уужуу, яаралгүй сандралгүй; б.амар амгалан
амар тайван — айх аюулгүй, үймээн шуугиангүй
амгалан тайван — гадна дотны элдэв самуун будлиангүй, улс орон ард түмний амар жимэр, зовлон түгшүүргүй байдал
зөөлөн тайван — тогтуун, тогтвортой
нам тайван — айх аюулгүй, үймээн шуугиангүй, амар жимэр
налгар тайван — санаа зовох, яарах зүйлгүй амгалан
тайван төвшин — а.айх аюулгүй амар амгалан, амар жимэр; б.зан ааль тогтуун, намуун
энх тайван — энх амгалан, эв найрамдалтай, дайн дажингүй, амар амгалан
Товчилсон үг
ДЭТЭНТГБМХ — Дэлхийн Энх Тайван, Эв Нэгдлийн Төлөөх Гэр Бүлийн Монголын Холбоо
МЭТН — Монголын Энх Тайван, Найрамдал
МЭТНБ — Монголын Энх Тайван, Найрамдлын Байгууллага
МЭТНБХ — Монголын Энх Тайван, Найрамдлын Байгууллагуудын Холбоо
МЭТНБХГЗ — Монголын Энх Тайван, Найрамдлын Байгууллагуудын Холбооны Гүйцэтгэх Зөвлөл
МЭТНБХГХ — Монголын Энх Тайван, Найрамдлын Байгууллагуудын Холбооны Гүйцэтгэх Хороо
МЭТННХ — Монголын Энх Тайван, Найрамдлын Нийгэмлэгүүдийн Холбоо
МЭТНО — Монголын Энх Тайван, Найрамдлын Ордон
ЭТНБ — Энх Тайван Найрамдлын Байгууллага
ЭТНБХ — Энх Тайван Найрамдлын Байгууллагуудын Холбоо
ЭТНБХГХ — Энх Тайван Найрамдлын Байгууллагуудын Холбооны Гүйцэтгэх Хороо
ЭТНО — Энх Тайван, Найрамдлын Ордон
ЭТНТМХ — Энх Тайван Найрамдлын Төлөө Монголын Холбоо
ЭТСА — “Энх Тайван, Социализмын Асуудал” [сэтгүүл]
Үгийн гарал
From Classical Mongolian [Term?], from Mandarin 太平 (tàipíng). Compare also Buryat тайбан (tajban), etc.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.