тайлагдах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Уяа хүлээсний зангилаа алдрах
- 2.Хувцас хунар биеэс салах, мултрах
- 3.шилжсэн утгаБайгаль дэлхий сэргэх, ургамал ногоо дэлгэрэх
- 4.шилжсэн утгаСэтгэл амаржих, сэтгэлийн дарамт үгүй болох
- 5.шилжсэн утгаМэдэж авах, мэддэг болох
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | тайлагдах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | тайлагдана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | тайлагдлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | тайлагдав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | тайлагджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | тайлагдсан |
| Хэвшсэн нэр (-даг) | тайлагддаг |
| Холбох нөхцөл (-ж) | тайлагдаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | тайлагдаад |
| Болзох нөхцөл (-вал) | тайлагдвал |
| Хүсэх (-маар) | тайлагдмаар |
| Захирах (-аарай) | тайлагдаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | тайлагдахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
татлага тайлагдах — ачаа барааны бэхэлж хүлсэн уяа задрах, алдрах
бүс тайлагдах — бүс алдрах
уяа тайлагдах — уяа сулрах, алдуурах
ган тайлагдах — хур бороо орж ургамал ногоо дэлгэрэх
гомдол тайлагдах — гомдох сэтгэлгүй болох
зовнил тайлагдах — зовж байсан сэтгэл амрах
уур хилэн тайлагдах — уур хилэн байхгүй болох, уур гарах
бичигтэй болох — а.өөрийн гэсэн үндэсний бичиг үсэгтэй болох; б.уншиж, бичиж чаддаг болох
монгол бичигт тайлагдах — монгол бичгээр уншиж, бичиж чаддаг болох
бичиг үсэгт тайлагдах — үсэг бичиг мэддэг, уншдаг болох
шинэ үсэгт тайлагдах — шинэ үсэгт суралцаж, уншиж бичиж чаддаг болох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.