там
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.(халт мөлт, хагас хугас, дутуу зэмдэг), там тум санагдах (бүрэг бараг санаанд орох), там тум сонсох (халт мөлт сонсох), там тум бодогдох (халт мөлт бодогдох), там тум ярих (халтар хултар ярих, хагас дутуу ярих).
- 1.хүчирхийлэл, сэтгэл хөдөлгөсөн үйл ажиллагаа
- 2.үргэлж зовлон зүдгүүр оршсон газар
- 3.ядуу зүдүү байдал, айдас, айдас хүйдэс гээд амьдралын байж болох хамгийн муу нөхцөл байдал
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгhell
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | там |
|---|---|
| Харьяалахын тийн | тамын |
| Заахын тийн | тамыг |
| Өгөх орших тийн | тамд |
| Гарахын тийн | тамаас |
| Үйлдэхийн тийн | тамаар |
| Хамтрахын тийн | тамтай |
| Чиглэхийн тийн | там руу |
| Олон тоо | тамууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Хэлц үг
тамаа цайх/үзэх — тамтаггүй буруу явсныхаа үйлийн үрийг эдлэх
…Ойдов шилүүсний годон малгайгаа бүсэндээ хавчуулаад буурал орсон толгойноосоо уур савсуулан хөх цоохор нүүрэндээ баяр бахдал гэрэлтүүлэн үг яриа хөгжөөн наргиантай явах нь аргагүй. Албан татвар, өртөө жингийн ногтол энэ тэрийг биелүүлэх гэж тамаа цайх үе таардаг. Хүн улаан армид танк бэлэглэх ажил тийнхүү амархан бүтсэнд баярлахгүй яах билээ (С.Эрдэнэ, Гүн ар тал).
тамын түлш болгох — алах
Заяа муутай амьтан чамайг тамын түлш болговол таарна.
↑ амь наана, там цаана
↑ үйл тамаа эдлэх
Амь наана
Там цаана
Там там гэснээс там байдаггүй
Тамтаггүй явснаас там болдог
Хоршоо үг
там тум — халт мөлт, хагас хугас, дутуу зэмдэг
Үгийн гарал
From Old Uyghur [script needed] (tamu), itself borrowed from an Iranian language, ultimately from Proto-Indo-European *temH-.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.