Үндсэн хэсэг рүү шилжих

тамга

нэр үг/tʰaməɢ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠲᠠᠮᠠᠭ᠎ᠠ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Албан бичиг зэрэгт дарах, засаг төр, захиргааны байгууллага, албан газар, улсын болон хувийн аж ахуй нэгжүүдийн баталгаа болгож төмөр, мод, чулуу, эвэр, яс зэргээр хийсэн оноосон нэр, сүлд бүхий бар тэмдэг
  2. 2.
    Адуу мал, эд зүйлд тэмдэг болгон хайрах төмөр хэрэгсэл, түүний ором
  3. 3.
    Хөзрийн нэг зүйл дүрс тэмдэг
IIнэр үг
  1. 1.
    хуучирсанХошуудын төрийн хэрэг шийтгэх буюу тамга барих газар; тамганд хэрэг мэдүүлэх (тамгын газар хэрэг мэдүүлэх), тамганд захирагдсан ард (тамганд бүртгэлтэй ард), тамгын газар (а.тухайн шатны засаг даргын ажлын алба буюу хот, дүүрэг, сум, багийн засаг захиргаа, хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг зохицуулах газар; б.хуучир. хошууны засаг ноёны дэргэд тухайн засаг захиргааны нэгжийн бүхий л хэргийг эрхлэн явуулдаг түшмэл, бичээч нараас бүрдсэн алба), тамгын газрын түшмэл хуучир

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгstamp, seal; brand (a mark burned onto an animal's skin); ace

Тийн ялгал

Нэрлэхийн тийнтамга
Харьяалахын тийнтамганы
Заахын тийн—
Өгөх орших тийнтамгад
Гарахын тийнтамганаас
Үйлдэхийн тийн—
Хамтрахын тийнтамгатай
Чиглэхийн тийнтамга руу
Олон тоотамганууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • албаны тамга — албан ажлын хэрэгцээнд ашиглах тэмдэг

  • төрийн тамга — улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг бөгөөд олон улсын гэрээ, хэлэлцээр зэрэг төрийн эрх барих дээд байгууллагаас гаргасан хууль цаазын дээд хүчин чадалтай актыг батламжлахад хэрэглэдэг тэмдэг

  • тамга барих — а.тамга хэрэглэх эрхтэй болох, тамга хадгалах; б.шилж. хариуцлагатай алба хаших

  • тамга дарах — тэмдгээ дарах

  • тамга сийлэх — тамга хийх

  • байгууллагын тамга — байгууллагын эрх мэдлийн баталгаа болсон тэмдэг

  • тамга хугалах — тамганы лац задлах

  • саран тамга — хагас саран хэлбэртэй тамга

  • чандмань тамгатай морь — гурван дусал бүхий тамга

  • тамганы сорви — морь малыг тамгалсан ором

  • тамга үсэг — а.тамга тэмдэгний бичээс; б.хэвлэлийн үсэг

  • тамгаар дарах — хөзрийн дээд модоор дарах

  • бундангийн тамга — хөзрийн бундан буюу зүрхэн хэлбэртэй дүрсийн хамгийн том мод

Хэлц үг

  • Тамга барьсан хатнаас

  • Тал тойрсон чавганц

  • Тамга барьсан хатны мэргэнээс

  • Тал тойрсон шивэгчний мунхаг дээр

Хоршоо үг

  • тамга өргөмжлөл — а.албан тушаал, тамга тэмдэг; б.эрх мэдэл

  • им тамга — малыг таньж мэдэх тусгай тэмдэглэгээ

  • тамга тэмдэг — а.хуучин цагт ноёдын сүрэг малыг ялгамжлах тэмдгийг тамга гэж, албат хамжлага ардын өмчийн малын таниулах дүрсийг тэмдэг гэдэг журамтай байв; б.им тамга; в.төрийн ажил явуулахад хэрэглэх бар тэмдэг

Үгийн гарал

From Proto-Mongolic *tamaga, from Proto-Common Turkic *tamga. Compare East Yugur tangghwa, Turkish damga.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.