тамтаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бүтэн юмны элж элэгдэж, урагдаж зэмдэг болсон оронцог
- 2.шилжсэн утгаХүн, малын бие ядарч доройтсон байдал.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тамтаг |
|---|---|
| Харьяалахын тийн | тамтгийн |
| Заахын тийн | тамтгийг |
| Өгөх орших тийн | тамтагд |
| Гарахын тийн | тамтгаас |
| Үйлдэхийн тийн | тамтгаар |
| Хамтрахын тийн | тамтагтай |
| Чиглэхийн тийн | тамтаг руу |
| Олон тоо | тамтгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тамтаг болох — ямар нэг зүйлээс ор нэр төдий юм үлдэх
дээлийн тамтаг — дээл гэж хэлэхэд хэцүү урагдаж салбарсан юм
гэрийн бүрээсний тамтаг — гэрийн бүрээснээс урагдаж, элэгдэж үлдсэн хэсэг
малгайн тамтаг — урагдаж ноороод малгай төдий болсон зүйл
Хэлц үг
Тамтаг нь зарцад
Тамсаг нь эздэд
Зүйр цэцэн үг
Тамтаг нь зарц нарт
Тарган нь эздэд
Хоршоо үг
тамтаг зэмдэг — юмны урагдаж элэгдсэн байдал
тамтаг тасархай — уранхай ноорхой, навтархай салбархай
танаг тамтаг — юмны сайн муу байдал, яс чанар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.