Үндсэн хэсэг рүү шилжих

тамхи

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠲᠠᠮᠠᠬᠢ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    урга. Том ногоон хавтгай навчтай, цацаг хэлбэрт баг цэцэг нь ишнийхээ оройд дэлгэрдэг, тамхины гол түүхий эд болдог нэг наст өвслөг ургамал
  2. 2.
    Мөнхүү ургамлыг хатааж боловсруулан, хэмхчин талхалж татах, үнэрлэхэд бэлэн болгосон зүйл

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгtobacco; cigarette

Тийн ялгал

Нэрлэхийн тийнтамхи
Харьяалахын тийнтамхины
Заахын тийнтамхийг
Өгөх орших тийнтамхинд
Гарахын тийнтамхинаас
Үйлдэхийн тийн—
Хамтрахын тийнтамхитай
Чиглэхийн тийнтамхи руу
Олон тоотамхинууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • тамхи тарих — тамхины ургамал тарих

  • тамхи хатаах — тамхины ургамал хатаах

  • тамхи хураах — тамхины ургамлыг хураан авах

  • дүнсэн тамхи — цаасан ороодог задгай улаан тамхи

  • улаан тамхи — дүнсэн тамхи

  • хамрын тамхи — үнэрлэхэд зориулж хийсэн нунтаг тамхи

  • хар тамхи — а.урга. намуу цэцгийн төрлийн урт бөгөөд том навчтай, цагаан ба улаан цэцэгтэй ургамал; б.мөн ургамлыг гүйцэд боловсроогүй байхад огтолж хатааж боловсруулсныг нь

  • шар тамхи — нэг төрлийн хамрын тамхи

  • тамхи нэрэх — хоёр хүн гаасныхаа толгойг нийлүүлэн, тамхи асаах хүн сорж, өгөх хүн үлээх

  • тамхи татах — а.тамхины утааг амаар сорох, уушгилах; б.хамрын тамхийг хамраар сорох

  • тамхинаас гарах — тамхичин хүн тамхи татахаа болих

  • тамхинд орох — тамхины утааг сорох буюу хамрын тамхийг үнэрлэсээр түүнд тэсгэлгүй шунахай болох, тамхи татах зуршилтай болох

  • тамхины бохь — гаансанд тогтсон хар өнгөтэй нялцгай зүйл

  • тамхины уут — тамхиа хийх уут

  • тамхины хөөрөг — хамарт үнэрлэх тамхийг агуулах жижиг сав

  • тамхины хор — тамхины ургамалд агуулагдах хүний биед хортой элдэв бодос

  • тамхины шүлт — тамхинд агуулагдаж байдаг амьд бодосын шүлт, өнгөгүй буюу шаравтар шингэн биет, эхүүн үнэртэй бөгөөд маш хортой зүйл хорхой алах эм хийдэг

Хэлц үг

  • Архи алмайтай

  • Тамхи талимаатай

  • Архи арван гурван жолоотой

  • Тамхи тавин гурван ташууртай

  • Архи арван замтай

  • Тамхи таван замтай

  • Архи арван нас тална

  • Тамхи таван нас үрнэ

  • Архи арван үг илүү хэлүүлэх

  • Тамхи таван үг илүү хэлүүлэх

  • Архи балгахад амиа хорлох

  • Тамхи татахад тархиа хорлох

  • Архи уухад ам хашилдаг

  • Тамхи татахад тагнай гашилдаг

  • Тамхи авсаар байгаад

  • Тэмээ авна

  • Тамхи татвал

  • Тагнайн жаргал

Зүйр цэцэн үг

  • Тамхиар таг

  • Танилаар яг

  • Тамхи татах тагнайн жаргал

  • Танилтайгаа уулзах сэтгэлийн жаргал

  • Тамхийг нь татаад тарыг нь танина

Хоршоо үг

  • гаанс тамхи — тамхи болон түүнийг татах хэрэгсэл

Үгийн гарал

From Persian تنباکو (tanbâku), from Arabic طُبَّاق (ṭubbāq, “Dittrichia viscosa”).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.