тангараг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үнэн шударга, бат нотыг амласан андгайлал үг, бичиг
- 2.хуучирсанБичиг эрдэмд мэргэшсэн ноёны цол, уран тангараг.
- 1.хуучирсанУрьдын ерөөл тавилан.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тангараг |
|---|---|
| Харьяалахын тийн | тангаргийн |
| Заахын тийн | тангаргийг |
| Өгөх орших тийн | тангарагт |
| Гарахын тийн | тангаргаас |
| Үйлдэхийн тийн | тангаргаар |
| Хамтрахын тийн | тангарагтай |
| Чиглэхийн тийн | тангараг руу |
| Олон тоо | тангаргууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тангараг алдах — өгсөн амлалтаа журамлан сахилгүй осолдох
тангараг няцах — өгсөн ам өчгөөсөө няцах
тангараг өргөх/тангараг өгөх — а.бурхан тэнгэрт ам өчгөө өгөх; б.ямар нэг ажил үйлсийн тухайд албан ёсны баталгаа өгөх
цэргийн тангараг өргөх — цэрэг хүн эх орныхоо аюулгүй байдлыг амь насаа хайрлахгүй сахин хамгаалахаа амлах
тангараг тавих — ам өчиг өгөх
тангараг эвдэх — тангараг няцах
тангаргийн гэрээ — а.амлаж тогтсон гэрээ; б.түүх. Монгол Ардын Засгийн Газрын үндсэн хуулийн чанартай анхны чухал баримт бичиг
тангаргийн бичиг — а.ам өчгөө өгөн баталсан бичиг; б.түүх. Монгол Ардын Намын найман зүйл бүхий тангараг
Хэлц үг
тангараг тасрах — нэг нэгэнтэйгээ эвлэршгүйгээр муудалцах
тангараг нь тонгорог болох — эв түнжингүй байх
тангаргийн буг мэт — хоосон тангарагладаг, тангарагтаа хүрдэггүй
Тангараг тасарвал тамын ёроолд
Сал тасарвал далайн ёроолд
Тангараг тонгоргоосоо хурц
Тонгорог хутганаас хурц
Хэл туулайнаас хурдан
Тангараг гангаас хатуу
Зүйр цэцэн үг
Тангараг тонгорогноос хурц
Тонгорог хутганаас хурц
Тангаргаа эвдвэл тамтаг болох
Салаа эвдвэл ёроолд унах
Хоршоо үг
ам тангараг — үйл хэрэг, үг хэлнээсээ буцаж няцахгүй, үнэнч шударга байхаа андгайлсан өчиг
андгай тангараг — ам тангараг
тангараг барилдлага — ам өчгөө өгсөн бат холбоо
тангараг журам — ам өчиг, андгайгаар баталсан журам
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.