тарвага
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьтанШаравтар болон хүрэн бор өнгийн үстэй сүүн тэжээлтэн мэрэгч амьтан
- 2.амьтаншилжсэн утгаЖижиг
Англи утга
- нэр үгmarmot, tarbagan; small
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тарвага |
|---|---|
| Харьяалахын тийн | тарваганы |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | тарваганд |
| Гарахын тийн | тарваганаас |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | тарвагатай |
| Чиглэхийн тийн | тарвага руу |
| Олон тоо | тарваганууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тарвага агнах — тарвага алахаар явах
тарвага ичих — өвөл тарвага нүхэндээ орж хавар болтол унтах
тарвага утах — тарваганы нүхэнд май тавьж тарвага агнах
тарваганы зусаал — тарвага халуун дулаан цагт байрлаж өсч үржих олон амсартай дош
тарваганы ичээ — тарвага орж унтан өвлийг өнгөрөөдөг нэг амсартай, мухартаа өвсөн хучилга дэвсгэр бүхий гүн нүх
тарваганы арьс — тарваганы биенээс салгаж авсан арьс
тарваганы тос — тарваганы өөхнөөс гарган авсан тос
тарваган тахал тусах — анагаах. - тарваган тахал өвчнөөр өвдөх
тарваган шийр — урга. - а.буурцагтан овгийн гурвалсан навчтай, шар цэцэгтэй эмнэлэгт хэрэглэх олон наст өвс; б.мөнхүү ургамлаар хийсэн эм
тарваган хүн — а.өсөлтийн эмгэгтэй одой хүн; б.доромж. намхан хүн
Хэлц үг
Тарвага алаад баяждаггүй
Тарваг алхаад дэвждэггүй
Тариа тарихад анжисаа
Тарвага агнахад хавхаа
Тас болж тэнгэр дээр гараагүй
Тарвага болж газар доор ороогүй
Зүйр цэцэн үг
Тарвага шиг таргалж
Тахиа шиг өндөглөх
Тарвага алаад баяждаггүй
Тамхи татаад хоосордоггүй
Хоршоо үг
тарвага гөрөөс — ан гөрөө
тарвага зурам — , тарваган тахал анагаах. - мэрэгч амьтан тарваганаас хүнд халдварлан тусах цочмог халдварт өвчин
Үгийн гарал
From Proto-Mongolic *tarbagan, compare Mongghul tarbugha. Sometimes connected with Ulch, Nanai тарга (targa, “beaver”), which themselves may be compared with Nivkh тʼаӻр (tʼaġr, “chipmunk”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.