тариалан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тариалах үйлийн нэр, тариа ногоог тарьж ургуулах ажиллагаа
- 2.Тариа ногоо тарьдаг газар
- 3.Тарьж ургуулсан ургамал
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тариалан |
|---|---|
| Харьяалахын тийн | тариалангийн |
| Заахын тийн | тариаланг |
| Өгөх орших тийн | тариаланд |
| Гарахын тийн | тариалангаас |
| Үйлдэхийн тийн | тариалангаар |
| Хамтрахын тийн | тариалантай |
| Чиглэхийн тийн | тариалан руу |
| Олон тоо | тариалангууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тариалангийн ажил — тариа, ногоог тарьж ургуулахтай холбоотой элдэв үйл ажиллагаа
тариалангийн арчилгаа — тариа ногоог тарихын өмнөх буюу тарьсны дараа услах, хортон шавж, хог ургамлыг устгах, түүнээс хамгаалах, арчлах тордох зэрэг бүх үйл ажиллагаа
тариалангийн усан хангамжийн барилга — тариа, ногооны усалгааг тохируулах барилга байгууламж
тариалангийн кампанит үе — тарьсан тариаг хураах ид ажлын үе
тариалангийн машин — тариалангийн үйлдвэрлэл явуулах бүхий л төрлийн машин механизм
тариалангийн багаж — тариалах ажилд хэрэгцээтэй элдэв багаж төхөөрөмж
тариалангийн самнуур — борной
тариалангийн талбай хамгаалах ойн зурвас — хуурай салхи, ган, хөрсний эвдрэл зэргээс урьчилан сэргийлэх, улмаар говь хээрийн болон ойт хээрийн бүсийн хөдөө аж ахуйн таримлын ургацыг нэмэгдүүлэх зорилгоор ээлжлэх тариалалтын талбай, жимсний модны цэцэрлэг, усны суваг шуудуу болон бусад эдэлбэрийн хилийг дагуулан нэг хоёр, түүнээс дээш эгнээгээр суулгасан таримал модон төгөл
тариалангийн зааг — тариалалт хийх нарийн зааг хязгаар
тариалангийн талбай — тариа ногоо тарих талбай
газар тариалангийн орон — газар тариалан түлхүү эрхэлдэг орон
тариалангийн бүтээгдэхүүн — тутарга, амуу будаа хүнсний төрөл бүрийн ногоо, хөвөн, тамхи, нишингэ зэрэг тариалангийн үйлдвэрлэлийн үйлдэхүүн
тариалан хөөгч — ёгт. - царцаа
Хоршоо үг
газар тариалан — тариа ногоо тариалах ажил
Товчилсон үг
ТЭДС — Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.